УЛС ТӨР

ЖДҮХС-аас зээл авсан сувиллаа зарсан Я.Содбаатар сайд болно

-ХОЁР КОМПАНИАРАА ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛ АВЧ СОНГУУЛЬ ӨНЖСӨН Ч, САЙД БОЛНО-

ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй гэж У.Хүрэлсүх зарласан. Гэвч заримыг нь нэр дэвшүүлж, дэвшээгүй нэгнийг нь сайдын суудал руу явуулах дүр зураг гарч ирж байна.

Тодруулбал, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Хаянхярваа нарыг сайд болгоно гэсэн тохироотойгоор л нэр дэвшүүлээгүй. Эд МАН-ын сонгуулийг удирдаж оролцсон. Тэдний хувьд ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдсон учраас ийнхүү энэ удаагийн сонгуулийг “өнжсөн” билээ. Өнжсөнийхөө хэргийг гаргаж намаа ялуулсан. Ялуулсныхаа хэргийг ч гаргаж албан тушаалаар шагнуулах нь.

Я.Содбаатарын хувьд Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам эсвэл  Зам тээвэр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын аль нэгэн дээр нь томилогдоно гэсэн яриа байна.

-2017 ОНЫ ХОМ-ТЭЭ ЖДҮ-ГЭЭС ЗЭЭЛ АВСАН 2 КОМПАНИА 100 ХУВЬ ЭЗЭМШДЭГ ХЭМЭЭН МЭДҮҮЛЖ БАЙВ-

Хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл аваад чимээгүй өнгөрөгсөдийн нэг бол УИХ-ийн гишүүн Я.Содбаатар. Тэрээр “Эпато анарваан” компаниараа 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээл тус тус авсан. Зээлийн асуудал ид дэгдэж, гишүүдийн толгой дээр буух үеэр тэрбээр манай гэр бүлийн хүн Эпато анарваан компанийг найзуудтайгаа нийлж байгуулсан юм билээ. Эхнэр маань тус компанийн 25 хувийг эзэмшдэг гэх тайлбараар өөрөөсөө холдуулж байв.

Гэвч Я.Содбаатар гишүүн 2017 оны ХОМ-ийн тайландаа “Эпато анарваан” болон “Ти Эс Эм” компанийн 100 хувийн эзэмшигч болохоо дурдсан нь өдгөө тод баримт болон үлджээ.

-ЭПАТО АНАРВААН НЬ 7 ХОНОГИЙН 2.5 САЯ ТӨГРӨГИЙН ҮЙДЧИЛГЭЭТЭЙ, ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙНХ-

Я.Содбаатарын эзэмшлийн “Эпато анарваан” компанийн захирлаар түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг ажилладаг байлаа. “Ти Эс Эм” компани нь мөн эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг.

Тэгвэл ЖДҮХС-ийн зээлийн 1.2 тэрбум төгрөгөөр зузаатгал хийлгэсэн “Эпато анарваан” нь амаржсан эх, нярайн сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг сувилал нь тансаг зэрэглэлийн буюу өндөр үнэ, үйлчилгээ сайтай газар гэдгээрээ дээдсийн хүрээнийхэн дунд гайхагддаг байна. Тус сувиллаар долоо хоног үйлчлүүлэхэд дунджаар 2.5 сая төгрөгийн төлбөртэй.

-ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛ АМНААС ХОЛДОХ ГЭЖ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН СУВИЛЛАА ЗАРЖЭЭ-

Тухайн үедээ Я.Содбаатар гишүүн гишүүдийн дунд “Манайх гоё сувилал нээсэн” гэж ярьдаг байж. Гэтэл тухайн сувиллаараа ЖДҮХС-аас зээл авсан нь мэдэгдэнгүүт “Би мэдээгүй манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани” хэмээн ярьж үгэндээ ороогдсон юм. Ингээд байдал эвгүйтээд ирэхийн цагт Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод гуравхан сар болж байсан тэрээр сайдын суудлаа өгсөн.

Улмаар ЖДҮ-ийн зээлийн хэл амнаас холдох гэж өнөөх тансаг зэрэглэлийн сувиллаа хүртэл зарсан ажээ.

-ПРОКУРОР АСАН Б.ЦЭРЭНБАЛТАВЫН ХУУЛИЙН ФИРМЭЭР ӨМГӨӨЛҮҮЛЖ, ЖИДҮҮЧИН НЭРНЭЭСЭЭ АМЖИЛТТАЙ САЛСАН-

Үүгээр ч зогсохгүй ЖДҮХС-ийн зээлийн хэргээсээ сугарахын тулд сайн хуульч нарын баг ажиллуулж, тэр нь амжилттай болжээ.

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Б.Цэрэнбалтавын хамаарал бүхий хуулийн фирмээр өмгөөлөл хийлгэсэн аж. Ингээд ЖДҮ-чин гишүүн, жидүүчин гэх нэрнээсээ амжилттай салж хуулийнхны хараанаас холдов.

ЖДҮХС-гаас авсан зээлээ маш чимээгүй байдлаар “зохицуулж” нам болгосон.

-МАН ЯЛВАЛ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙГЭЭР ЗГХЭГ ЮМ УУ МАН-ЫН ГЕНСЕК БОЛОХ ТОХИРООТОЙ-

Одоо тэрээр МАН-ын генсек асан Ц.Бат-Энхийн өрөөнд даруухан гэгч нь суудаг болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН гялайж гялтайж, Засгийн эрхэнд дахин гарвал тэрээр тун дээгүүр залрах эрхэмийн нэг гэгдэж буй. Түүнийг нэр дэвшүүлэхгүйгээр ЗГЭХГ-ын дарга юм уу, МАН-ын генсек болгох тохироо маш өндөртэй хэмээгдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
100 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

am shigee dalii hulgaich

zochin1
zochin1
Reply to  зочин

ta ooroo bichij baigaa shigee dalii ym. Y.SODBAATRIIG DEMJIJ BAINA.

иргэн
иргэн
Reply to  зочин

Хүнийг хэл амаар доромжилж нэр төрд нь халдах чинь гэмт хэрэг шүүү

Зочин
Зочин

Хүрэлсүх ждү-чдийг элсүүлэхгүй, нэр дэвшүүлэхгүй гээ биздээ.энэ их горьдож байнаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

buruugui gdgn notlogdson bolhoor ner devshej bolno gj bdj bna

123
123
Reply to  Зочин

Энэ хүн ЖДҮ-гийн дайнд нэрвэгдээд нэр төр нь сэвтсэн одоо хангалттай. Буруугүйг нь нотолчихоод байхад ингэж хамаагүй ярих чинь буруу шүү

Зочин
Зочин
Reply to  123

Энэ луйварчдыг хэрхэвч сайдад дэвшүүлж болохгүй улсууд идэж цаддаггүй албан тушаалд дуртай ширэн нүүртэй новшнууд вэ шоронд ороогүй өдий хүрсэндээ л баярлаж яв

иргэн
иргэн

Сайхан зохиол байна. Гишүүнээ амжих уу. Пхокурор шүүгч байсан нөхдүүд өмгөөлөгч хийгээд хуулийг ч нэг самарч байна. Энэ новшнууд авилгалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн

zochin1
zochin1
Reply to  иргэн

SETGVVLCH NAR ZVGEER HERVVLIIN SHINJ CHANARTAI ZVILIIG HOOROND NI HOLIJ HUTGAAD TERIIGEE MEDEE BOLGON TAWIDAG BOLJ DEE....

Үнэн
Үнэн

Орон нутагтаа авилгалын сүлжээг хөгжүүлж, өөрийн гар хөлөөрөө нутгийн олны авах ёстой хамаг тендер, уурын зуухыг хамж, ард иргэд амьдрах аргагүй болж, хот руу нүүдэллэх болсон. Содбаатар шиг нийгэмд хортой хүмүүсийг төрөөс зайлуулах ёстой.

Зочин
Зочин
Reply to  Үнэн

ENE YANGUUGIIN XULGAICH XUU OVORXANGAID NER DEVSHSEN BOL ADGIIN SUUL MUSHGIX BAISAN NI MEDEEJ AISAN. YAMAR CH BOLOVSROLGUI XAR XARANXUI AMITAN BAINA BILEEDEE.

хэн нэгэн
хэн нэгэн
Reply to  Үнэн

Хаана тийм баримт байгаа юм бэ Хүнийг ингэж харлуулж нэр төрөөр нь оролдож арай ч болохгүй ээ. Харин ч энэ хүн тойрогтоо Өвөрхангй аймагт их зүйлийг хийж бүтээсэн хүн. Өвөрхангай аймаг 21 аймаг дундаасаа хөгжлөөрөө эхний 3т орж байна.

ИРГЭН
ИРГЭН
Reply to  Үнэн

Харин ч өөрийн тойрогтоо маш их бүтээн байгуулалт хийснийг тойргийн хүмүүс нь батална.

Зочин
Зочин

хулгайч луйварчидыг бүү сонго хүүхдүүдээ,ах дүүгээ сонгуульд бэлдээд байж байгаа шүү энэ луйварчидыг тань мэд мэдэр хүмүүсээ

DEAR
DEAR
Reply to  Зочин

Надад бол эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан мундаг хүн шиг санагддаг юмаа. Сайдын суудалд суувал ч мөнч их ажил хийнэ дээ. Дэмжиж байна шүү. Ард иргэд бид чинь

Зочин
Зочин

Тогос шиг гоёоод, хөхөө шиг донгодсон ч чам шиг оригнал ЖДҮ-чинийг хэн сонгох юм бэ? Наад мулгуу толгойгоороо бодоод үз. Бодоод, бодоод бодын шийр гэгч л болно доо. Горьдсон чинь голондоо, гозоосон чинь зохих газартаа шүү.

zochin1
zochin1
Reply to  Зочин

OOROO YMAR ITGELTEI INGEJ HELDEG YM BE? HIIJ BVTEEJ EHLVVLJ SANAACHILSAN AJILTAI, TURSHLAGA BOLOOD MEDLEGTEI HVN GEJ BODDOG. SAID BOLOOD OLON ZVILIIN ARD GARNA GEJ ITGEJ BAINA.

Зочин
Зочин
Reply to  Зочин

buruugui gdg in notlogdson shuude buruu tasha medeelel oruulj huwi hunii ner tord haldaha bolih hrgtei

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ner devshihgui gene, harin MAN yaalwal said bolno gene.
Teheer MAN iig songoh uu yaahuu?

Иргэн
Иргэн

Нэр дэвшүүлэхгүйч дэргэдээ байлгаад байгааг юү гэж ойлгох вэ!?

Иргэн
Иргэн

Нэр дэвшүүлэхгүйч дэргэдээ байлгаад байгааг юү гэж ойлгох вэ!?

Зочин
Зочин

Ийм новшнууд л монголчуудын баялагийг хувьдаа шавшсаар..их хурлыг эзэгнээд яваад бга болохоор Бид яаж өөдлөх билээ

zochin
zochin
Reply to  Зочин

Hulgailaad ideg uugaad bsn talaar sonsoochgui ym bn JDU bol helmegduulelt bsn MOngoliin shuuhiiin ner hund shalaar neg unachaadd bhd yu ch gj dongodoj bolohoor bn

уншигч
уншигч

Хүрэлсүхээ чи одоо засгийн газрын бүрэлдэхүүнээ үнэн сэтгэлээсээ ард түмнээ гэсэн ажиллах чадвартай хүмүүсийг тавиад ажлуулал даа. Хэл амны бай болсон юмнуудаар яах нь вэ . Наад намын хүлээсэндэ баригдалгүй олигтоохон зоригтой шийдвэр гарга

irgen3
irgen3
Reply to  уншигч

ard irged bid hurelsuhiig songson hrn hurelsuh ajilaa hiij chdna gj itgej naadan hunde l itgej naidj bga buruugui in notlgdchihod bhd buruutai gj helmegduuleh in buruu shu

Нэргүй
Нэргүй

Ийм новшнууд л монголчуудын баялагийг хувьдаа шавшсаар..их хурлыг эзэгнээд яваад бга болохоор Бид яаж өөдлөх билээ

мадам
мадам

Төрөөс төрсөн тэрбумтан хулгайч !
Шоронд сууж шонд дүүжлэгдэх урвагч !

МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА
МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА
Reply to  мадам

ЗӨВ БАЙЯ. ҮНЭН ҮРГЭЛЖ ЯЛДАГ ЮМ ШҮҮ. ХОЛБОГДОЛГҮЙ ГЭЭД БАЙХАД Л ХОЛБООД ЗҮТГЭЭД БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА.

Зочин
Зочин
Reply to  мадам

Эх орноосоо л лав АН-н Сайханбалаг псда шиг урваж зугатаагүй шүү, новшоо!!!

Зочин
Зочин

Songuuliaar ahin garah erh ednvvsd bhgvi

Зочин
Зочин

Iim uchraas MAN d sanalaa buu ogtsgoo mongolchuudaa

МУ-н иргэн
МУ-н иргэн

ЖДҮ-с зээл авсан гэгдэх боловч өөрөө зээл аваагүй болохыг ЦЕГ-с тодорхойлсон байдаг. Үнэхээр ЖДҮ-с зээл авсан бол улс төрд сайдаар томилох тухай хэлэлцэхгүй болов уу? Аливаа юманд баримт нотолгоо судалгаа хийж байж дүгнэлт хиймээрсэн!!

Зочин
Зочин

tm shuuu awsan mongoo huwidaa zaawshaagui oort awsan ymgui huniig ingeh hereg bga ch uu ugui ch uu

zochin1
zochin1

yg zow odoo ingej ongorson balarsan hereggvi ym bichij suuhaar. Hiij chaddag dadlaga turshlaga hiij bvteesen ajliig n yrimaar ym. Y.Sodbaatar said baihdaa olon tomoohon huuli ajluudiig ehlvvlsen. odoo vvniigee vrgeljlvvlen hiih heregtei

Zochin
Zochin

Shudraga es gej uuniig heldgiin MAH daa gomd

Нэргүй
Нэргүй

Содбаатарын балаг зөвхөн ЖДҮ-гээр хязгаарлагдахгүй ээ?! Битгий түүний зальт аргыг үнэлж сайд болгоосой?!

DEAR
DEAR
Reply to  Нэргүй

Их ажил хийсэн хүн шүү. Ард иргэд бид бол дэмжиж байна аа Содбаатарыг

Нэргүй
Нэргүй

Содбаатарын балаг зөвхөн ЖДҮ-гээр хязгаарлагдахгүй ээ?! Битгий түүний зальт аргыг үнэлж сайд болгоосой?!

zochin123
zochin123
Reply to  Нэргүй

Үндэслэлгүйгээр хүн гүтгэх чинь гэмт хэрэг шүү

МУ-ын иргэн Очгэрэл
МУ-ын иргэн Очгэрэл
Reply to  Нэргүй

Гэхдээ хамгийн гол нь энэ ЖДҮ-гийн асуудал нь өөрт хамааралгүй болсон нь тогтоогдсон байгаа биз дээ. Сайд болоход ямар ч асуудалгүй мэргэжил боловсрол, ажлын туршлага зэрэг нь энэ хүнийг сайд болох бүрэн боломжтойг нотлоод л байгаа юм даа

Зочин
Зочин

ждү л бол ждү кк

DEAR
DEAR
Reply to  Зочин

ЖДҮ байгаагүй ЖДҮ байхчгүй.

GUEST
GUEST
Reply to  Зочин

Bitgii ingej tuilshraldaa manaihaan. Harin ch hiij buteeh chadvartai, ireeduitei zaluusaa demjij bl daa. Bid tsuuhuulehnee shuu.

Зочин
Зочин

Эд нар ямар ичдэггүй нэр нүүрээ алдсан новшнууд вэ!! Улсын мөнгийг ямарч их иддэг юм. Наад толгой дотор чинь байгаа шунал чинь шулам болоод байгаа юм биш үү ЖДҮ чинь новшнуудаа!!

Баяраааа
Баяраааа
Reply to  Зочин

Та өөрөө яасан хүн гүтгэхээсээ ичдэггүй хүн бэ? Юунд ингэж худал попордог юм бэ дээ? Нэгэнт л холбогдолгүй болох нь тогтоогдсон байхад заавал нэг харлуулчих гээд улайрчих юм.

DEAR
DEAR
Reply to  Зочин

Ажлаа хийж чаддаг юм чинь сайд болвол харин ч бидэнд хэрэгтэй биздээ. Битгий уурлаж бухимдаж нэг нэгнийгээ харлуулж муухайгаар хэлж байлдаа.

DEAR
DEAR
Reply to  DEAR

харин ч бүр дэмжиж байна!!!

Hab
Hab

Songogchdiin 44% r yalsan bolchood gyalalztal yalsan gj uhsenee bicheed bnaa 56% ni MAN ni esreg sanal ugsund dugnelt hii de eruul bol

DEAR
DEAR
Reply to  Hab

Та ч бас тунгаах хэрэгтэй л байх. Хэдэн нам хэдэн хувиараа нэр дэвшигч байгаа билээ. Нэг тойрогт л гэхэд 20оод хүн нэр дэвшиж байсан шүүдээ. Ингээд бодохлоор үлдсэн 56% бол өөр намууд болон бие даан нэр дэвшигчдэд санал өгсөн байгаа.

Нэрг
Нэрг

Ийм новшнууд л монголчуудын баялагийг хувьдаа шавшсаар..их хурлыг эзэгнээд яваад бга болохоор Бид яаж өөдлөх билээ

DEAR
DEAR
Reply to  Нэрг

Одоо болцгооёоо. УИХ-н гишүүд гэхээрээ л нэг муу амьтад байдаг юм шиг ойлгох юмаа. Тэр олон дунд сайн ч байна саар ч байна. Өөрсдөө сонгож УИХ өргөмжилчихөөд мэдэхгүй байж ингэж идсэн тэгж идсэн өөдлөхгүй энээ тэрээ гэцгээх юмаа.

DEAR
DEAR
Reply to  DEAR

Хийж чаддаг хүмүүс нь хийгээд л бүтээгээд л ард түмэндээ сайшаагдаад явж байна. Муу муухайг нь харсан бол байнга тийм байдаг юм шиг ярихаа болих хэрэгтэй. Та түүнийг сайн мэдэхгүй шүү дээ.

Нэргзочин
Нэргзочин

Ийм новшнууд л монголчуудын баялагийг хувьдаа шавшсаар..их хурлыг эзэгнээд яваад бга болохоор Бид яаж өөдлөх билээ

Зочны индэр
Зочны индэр

Содоо гишүүнийг 20 гаруй жил улс төрд ажиллахад нь уул усаа ухаж байсныг бол санахгүй байна.

Tungaa
Tungaa

ZG Sod metiin hulgaich humuuseer burdjee

DEAR
DEAR
Reply to  Tungaa

Содбаатарыг дэмжиж байна аа. Хийж бүтээсэн зүйлтэй ярих юмтай хүн шүү дээ.

O. Tsetseg
O. Tsetseg

tsagaagtgagdaad jdu gees mongo awaagui geed batluulaad prokurooroor morduulsen huniig odoo ingeed bj boldog ch ymuudoooo. Dahiad saidaar songogdwol hiij duusgah ajil bodol ih l bgaa bh. JDU chin bish bolohiig ni mongoliin shuuh batalsan

DEAR
DEAR

Содбаатар бол улс орны хөгжил цэцэглэлтэд нилээн хувь нэмэр оруулсан хүн. Энэ ЖДҮчин гээд байгаа нь бол нэр холбогдоод шалгуулаад нэр цэвэр гарсан хүн шүү. Заавал харлуулах гээд яахавдээ. Энэ сэтгүүлчдийн гуйвуулж ургуулж бичсэн юмыг нь

Иргэн
Иргэн

Содоо заавал сайд болно.
Ажил хийлгэнэ л гэж Хүрэлсүхийг багаар нь сонгосон хойно, одоо түүнд хэнийгээ юу болгохыг та нар заах шаардлагагүй.
4 жилийн дараа үр дүнг нь л хар.
Тэр болтол замын норой шиг бүү борго.

zuv hun
zuv hun

MUndag hun shuu AMJILT

Зочин
Зочин

Ядаж л салбараа мэддэг 3хан л хүн байна даа
ЗТЯ - Цэнгэл
ЭМЯ - Чинбүрэн
УУХҮЯ - Содбаатар
Бусад өвгөнүүдээ шинэ залуу боловсон хүчнээр сольвол таарна!

zochin1
zochin1

sodbaatar gishvvn boluls turd heregteihvn mon shvvv

zochin1
zochin1

sodbaatar said boloh erhtei

Очгэрэл
Очгэрэл

Сэтгүүлчид бүр хог бичдэг болжээ. Тэрийг уншаад итгэж байгаа хүмүүстэй ч юу ярихав дээ. Өөрийн гэсэн толгойгүй мэт болчихсон. Цагаан дээр хараар бичсэн бүхэнд итгэдэг болчихсон. Жоохон оюуны дархлаатай баймаар байна!!!

Болор цом
Болор цом
Reply to  Очгэрэл

Хэлээд юухэв ээ. Аль дивангарт болж өнгөрсөн зүйлийг сөхөж ирээд л бичихийн. Ядаж байтал үнэн зөв юм биччихгүй баахан худлаа попорцон.

Mongol baavar
Mongol baavar

Harin ch toirogtoo ih yum hiideg ard irgedee geh setgeltei mundag hun gej boddog.

zuv hun
zuv hun

Sodbaatar shig iim shudarga hariutslagatai ulsturchid l Mongold hergetei bgm shde MUNDAG Bn AMJILT

Хажуу-Улааны уурхай
Хажуу-Улааны уурхай

Энэ Я.Содбаатар нэгэн үе манай Яамны төрийн нарийн хийж байсан юм Мэрэгжлээс шалтгаалах өвчний улмаас групт орсон хэдэн Уурхайчид энэ хүнтэй уулзах гэж 7 хоног хөөцөлдөөд бараагүй юм , их зантай новш юун Сайд Уул уурхайд бүү хавьтууп !

zochin 0420
zochin 0420

Sodbaatar iim yum hiisen hun shuu. tsaashdaa ih zuil hiij chadah hun dee

zuv hun
zuv hun

Sodbaatar bol nutag usniihan baitugai ulsiinhaa buh ard irgediig alagchilj uzdeggui setgeltei ulsturch shv SODBAATAR gishuund AMJILT HUSIE

99192417
99192417

Энэ Я.Содбаатарыг Сайд болгохгүй л бол Монгол улс болохоо байчихаад байгаа юм уу ? Жирийн бизнесменүүдийн авах ёстой зээлийг энэ жулик авчихаа биз дээ Уул уурхайн Сайд болно ч гэх шиг , Уул уурхайгаас мөнгө үнэрлэжчихсэн мудак !

иргэн
иргэн

НАСААРАА ТӨРӨӨС ХУЛГАЙЛЖ СУРСАН ИЙМ НОХДЫГ ОДОО ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛСОН

Нэргүй
Нэргүй

Яаж ч бодсон ЖДҮ-д оролцсон хүн сайдын албыг хашиж таарахгүй бөгөөд тэр тусмаа Содбаатарт тийм ёс зүй байхгүй ээ?! Ерөнхий сайдыгаа татаад унагачих вийдээ?!

Зочин
Зочин

Яаж ч бодсон ЖДҮ-д оролцсон хүн сайдын албыг хашиж таарахгүй бөгөөд тэр тусмаа Содбаатарт тийм ёс зүй байхгүй ээ?! Ерөнхий сайдыгаа татаад унагачих вийдээ?!

Иргэн
Иргэн

Яаж ч бодсон ЖДҮ-д оролцсон хүн сайдын албыг хашиж таарахгүй бөгөөд тэр тусмаа Содбаатарт тийм ёс зүй байхгүй ээ?! Ерөнхий сайдыгаа татаад унагачих вийдээ?!

Зочин
Зочин

Сайд болоорой, яадгын үхсэн. АН нүүрсний хулгайч Д.Бат-Эрдэнийг гишүүн болгосон байгаа. Төсвийн мөнгөөр битан тараасан Ганбаа хүртэл гишүүн боллоо. Ялгаа юу байдгын, сайд болоорой, миний нутгийн ах.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сайд болоход буруудахгүй л хүмүүсийн нэг энэ нийгэмд хийж бүтээж буй нэгнээ шүүмжилж харлуулах нь зүй бус баймаар

хэн нэгэн
хэн нэгэн

ЖДҮ-гээс зээл авсан гээд байгаа нь яг үнэндээ өөртөө нь холбоогүй гэдэг нь батлагдчихсан нэр төрд ингэж халдаж болохгүй шдээ. Сэтгүүлч нар хэний захиалгаар ийм хог шиг юм бичиж суудаг юм. Монголын Сэтгүүл зүйн салбар ч шалдаа унажээ

zochin1
zochin1

harin tiimee. setgvvlchid zvgeer l hel am, hervvl sensatsiin araas l ywdag boljee arai dendvv ym. Arai oor ym hiigeesei

Зочин
Зочин

Одоо энэ засгийн газарт Содоо гишүүн шиг сайдын суудалд суух хэмжээний туршлагатай, боловсролтой ноён нуруутай улс төрч хаана байна. Я.Содбаатар танд ажлын амжилт хүсье.

DEAR
DEAR

Одоо бүх зүйл болоод өнгөрсөн. Бид өөрсдөө Хүрэлсүхийн засгийн газрыг сонгосон. ерөнхий сайд маань хэнийг томилохоо мэдэж байгаа. Хэн юу хийхийг нь хараад дэмжээд суух л үлдлээ

delger
delger

Сайд болоод ажиллахад тань бүх боломж бололцоо бүрдсэн байгаа шүү. Хууль шүүх нь хүртэл батлаад ЖДҮ-тэй хамаагүйг нь зарлаад байхад нь л эсэргүүцээд байгаа хүмүүсийг бурхан өршөөг.

DEAR
DEAR

Харин ч Содбаатарыг бол хийсэн ажилтай ярих юмтай хүн гэж бодож явдаг юм. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнд ч нутгийн ард түмэн бид нь саашаалтай байдаг юм. Таныгаа дэмжнээ.

DEAR
DEAR

Энэ сэтгүүлчид үү хаанаас ямар сэдэв олж яаж харлуулж яаж бусдыг доош нь хийх вэ? гэсэн хүмүүс. Ард иргэд сэтгүүлчдэд итгэж та нараас л мэдээлэл авдаг гэтэл ингэж худлаа мэдээлэл тавиад байхаар бид юунд итгэх болж байна!!!!

MRS
MRS
Reply to  DEAR

Harin texx buur mergeshtsen garuud shuu

Зочин
Зочин

shvvh tsagdaaga awilgachin gj uzej bga setguulchid hudal mdeell oruulad hun buruutgaha bolimoor yuma

Холбоотой мэдээ

Back to top button