ДЭЛХИЙ
Эрүүл мэндийн тусламжийн хэрэгсэл тээвэрлэж явсан онгоцыг устгажээ

Даваа гарагт /2020.05.04/ Эрүүл мэндийн тусламжийн хэрэгсэл тээвэрлэн явж байсан Кенийн нисэх онгоцыг Сомалийн дээгүүр нисэж байхад нь устгажээ.
Онгоцонд байсан зургаан хүн бүгд амь үрэгдсэн гэж Сомалийн тээврийн сайд мэдэгдэв. Харин тус улсын Батлан хамгаалахын сайд ослын шалтгааныг тодруулахаас татгалзжээ.
Энэ талаар Сомалийн Ерөнхий нарийн бичгийн дарга Абдалле Ахмед Мумин твиттер хуудастаа "Орон нутгийн аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр зургаан багийн бүрэлдэхүүнтэй Кенийн бүртгэлтэй хөнгөн нисэх онгоц руу галлаж, улмаар Bay мужийн Бардаале хотод унасан. Ослын улмаас Кенийн хоёр нисгэгч болон дөрвөн сомали иргэн нас барсан бөгөөд Этиопийн хүчин онгоцыг андуурч устгасан” гэж бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: kenyans.co.ke
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.