Нийгмийн

МАРШРУТ: Дадлага сургуулилтын хүрээнд 08:00-18:00 цагийн хооронд хаагдах замууд

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас чартер нислэг, СOVID-19-өөс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Коронавирусийн эсрэг урьчилсан арга хэмжээг авахын тулд гурав хоногийн дадлага сургуулийг хийнэ. Чингэлтэй дүүрэгт 2020.05.07-ны өдрийн 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл дадлага сургуулилтыг хийх учир иргэд гэртээ байхыг зөвлөж байна. Сургуулилтын хүрээнд Чингэлтэй дүүргийн нийт газар нутагуудаар 63.9 км хязгаарлалт хийх аж.

  • Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх төв зам,
  • Баруун дөрвөн замаас хойшоо Гэсэр сүмийн замаар ЭНЭМҮТ,
  • ЭНЭМҮТ-өөс Баян-Хошууг хүртэлх зам
  • Баян-Хошууны замаас зуслангийн бүсээр дамжаад Халзангийн даваанаас урагшаа Цэл гол зам дагуу яваад Долоон буудал,
  • Долоон буудлаас Япон цэргийн цогцолбор замаар төв замтай нийлнэ
  • Чингэлтэй өргөн чөлөөнөөс 32-ын тойрог хүртэл
  • 32-ын тойргоос Баянбүрд уулзвар
  • Баянбүрдийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл цагдаа, цэргийн алба хаагч нар зам хааж, хамгаалалтдаа авна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button