ДЭЛХИЙ

Амны хаалт зүүхийг шаардсан ажилтанг буудаж хороожээ

АНУ-ын Мичиган мужийн Флинт хот дахь “Family Dollar” дэлгүүрт баасан гарагт /2020.05.01/ дэлгүүрийн хамгаалалтын албаны ажилтан буудуусан хэрэг гарчээ.

Торуулбал, 43 настай хамгаалалтын ажилтан Калвин Мюнерлин дэлгүүрээр үйлчлүүлэхээр ирсэн гэр бүлийн охин амны хаалтгүй байсан тул оруулахаас татгалзжээ. Улмаар хамгаалалтын ажилтныг буудаж амь насыг нь бүрэлгэсэн байна. Энэ хэрэгт охины ээж 45 настай Шармел Тиагийг буруутгаж яллахаар болжээ. 

Мичиган мужид коронавирусийн халдварын тархалт хамгийн өндөр мужуудын нэг юм. Тус мужид коронавирусийн халдварын 44,000 орчим тохиолдол бүртгэгдэж, 4,100 гаруй хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button