Нийгмийн

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: Өнөөдөр бид ажиллаагүйнхээ төлөө өрөнд орж байна

Хотын дарга С.Амарсайханы гаргасан баар, кароаке үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг эсэргүүцсэн үйлчилгээ эрхлэгчид, эсэргүүцэл илэрхийлж хотын даргад шаарлага хүргүүлжээ. Тэд хэлэхдээ:

Бид нар кароаке ажиллуулдаг. Хотын даргын захирамжаар бид шаардлагатай бүхий л зүйлсийг аваад, цэвэрлэгээ үйлчилгээ ариутгалыг хийсэн боловч хоёр хоноод л хаах шийдвэр гаргачихлаа. Бид коронавирусээс болж хоёр, гуравхан сарын дотор арваад сая төгрөгний оронд орчихоод байна. Бидний ард амьдралтай 5-6 ажилтан байна. Бидний хийж байгаа ажлыг яагаад цэнгээний газар гэдгээр нь ингээд ад үзээд байгааг ойлгохгүй байна. Харин ч эсрэгээрээ кароаке, баарыг хааснаас болж ахуйн хүрээний архидалт ихсэж байна. Үнэхээр архи, согтууруулах ундааг худалдаалахыг хориглож байгаа бол бүх үйлчилгээ, газруудаа хаа. Үүнээс болж шагийн архи, ахуйн хүрээний архидалт ихсэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Аминдаа хайртай иргэн
Аминдаа хайртай иргэн

Масктай дуулж болох уу?!

Холбоотой мэдээ

Back to top button