УЛС ТӨР

Н.Номтойбаяр: Ц.Сандуй дүүгээрээ дамжуулан шоронгоос аман захиа дайсан

Өчигдөр /2020.05.04/ Н.Номтойбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Ц.Сандуй шоронгоос над руу аман захиа явуулсан” хэмээн ярьсан билээ.

Энэ тухай тэрээр “Намайг чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө өгч магадгүй гэдгээс сэрэмжлүүлэн төрсөн дүүгээрээ дамжуулан алсаас надад захиа илгээсэн.Ц.Сандуй. Тэр үед Ц.Сандуй 461 дүгээр ангид хоригдож байсан.Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн бид хоёр нэг анги. Дүү нь над руу залгаадАхыг эргэсэн чинь нэг үг онцгойлон дайлаа” гэсэн. “Юун сүртэй юм бэ утсаар хэлчих” гэсэн чинь заавал уулзана гээд. Тэгээд уулзсан чинь “Наад Н.Номтойбаяр чинь яг өөрөө өргөдлөө өгөх байх. Тэгж болохгүй шүү. Хэрэв тэгвэл энд миний цаад талын камер бэлдчихсэн байгаа шүү” гэсэн аман захиаг дүүгээрээ дамжуулан шоронгоос надад дайсан” хэмээн ярьсан юм.

Өөрөөр хэлбэл Ц.Сандуй түүнийг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй байхыг сануулсан утгатай үгс дайсан нь энэ ажээ. Хэрэв тэгвэл шоронд орох магадлалтайг ч анхааруулсан байна.

Гэвч Н.Номтойбаяр нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button