УЛС ТӨР

МАН баячуудтай гар барьж сонгуулийн мөнгөө “БОСГОНО”

Сонгууль болоход яг 54 хоног үлдлээ. Дөрөвдүгээр сарын 10-16 ны хооронд нэр дэвшигчид эцэслэн тодорно. Тэгэхээр 10-наас намын ивээлд багтаж мандат авах нь аваад, бие даагчдын мөрийн СЕХ-ны босгыг алхах нь алхана.

АН нэр дэвшигчдээсээ 100 саяын дэнчин авч сонгуулийн зардал босгож байгаагаа ил тодоор зарласан. Харин 200-400 саяыг нэхэж байгаа гэдэг нь ил болоод буй. Эл нам бизнесийн бүлгүүд, мөнгөтэй хүмүүсээс намаа хараат байлгах үүднээс нэр дэвшихээр горилогчдоосоо дэнчингийн мөнгө авч байгаа гэж өөрсдийгөө зөвтгөсөн. Харин МАН-ын дарга нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэдгээ зарласан. Оронд нь ёс суртахууны хэм хэмжүүр харна, ЖДҮХС-ийн зээлд хамрагдсан гишүүдээсээ ч татгалзана гэх мэт шударгын туйл ярина лээ. Гэвч сонгуульд гапий улаан мөнгөгүй орно гэдэг ХУДАЛ.

ҮАГ тойргуудад нэр дэвшигчээс 360-775 сая зарцуулагдах тооцоо гаргасан. Ядаж л энэ мөнгөө МАН яаж босгох вэ. Сонгууль дөхсөн ч энэ асуултын хариу бүрхэг хэвээр явж ирлээ. Тэд АН шиг нэр дэвшигчдээсээ мөнгө татаж олон нийтийг бухимдуулахгүй. Харин хэдхэн баячуудтай гар барьж сонгуулийн мөнгөө БОСГОНО.

Монгол Улс дахь хамгийн авлигажсан институци нь нам болчхоод байгаа. Намууд маш их далд санхүүжилт авдаг. Намын ширээний доор нь жинхэнэ гар барилдаан явагддаг. Хэдий хэмжээний их мөнгө төлснөөрөө өндөр албан тушаалд суудаг жишиг тогтчихсон. МАН энэ жишгийг давтах уу.

МАН-ын гар барих хэдхэн баячууд тэгвэл ЯМАР ХҮМҮҮС вэ.


ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ АКУЛУУДЫН НЭГ “СОД МОНГОЛ”-ЫН Ц.АНАНДБАЗАР

МАН-ын гар барьсан баячуудын тэргүүн эгнээнд шатахуун импортлогч акулуудын нэг “Сод Монгол”-ын Ц.Анандбазар. Энэ оны УИХ-ын сонгуулийн Булган аймгийн тойргийн нэгийг тэр онилсон.

Тэрээр У.Хүрэлсүхээс нилээн зайтай байв. Байв гэсний учир одоо тэрээр ямар нэгэн учир шалтгааны улмаас гар бариад байгаа. Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулан У.Хүрэлсүх дээр дандаа мөнгө ярьж ордог хэмээн хөшигний ард яригддаг. Гэвч түүнд нь У.Хүрэлсүх туйлын дургүйлдэг ч, сонгуулиар гар барих шалтгаанаа одоо нэгэнт олсон бололтой. Тэднийг чухам юу ойртуулсан нь тун хачирхалтай.

Тэрээр оны сүүлээр л Булган нутгийнханд хайр зарлаж, сонгогчдыг бэлгээр дарсан горилогч. Тойргоо тойглож явахдаа хоёр хүний мишок, хоёр нүдний дуран бэлэглээд том том хонжвортой сугалаа явуулсан. Сугалаанд мотоцикл, эмээл, хазаар, ногт чөдөр, 100-400 мянган төгрөгийн талон хүн бүрт 10 мянган төгрөгийн шатахууны талон өгч, Булганчуудад бэлгийн хур буулган баян тарганаа ёстой л нэг гайхуулах шиг болсон билээ.


МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУДЫН НЭГ “ГОЛОМТ”-ЫН ТУЗ-ЫН ДАРГА АСАН Д.БАЯСГАЛАН

МАН-ын буюу У.Хүрэлсүхийн гар барьсан хоёр дахь хүн “Голомт”-ийн гэгддэг Д.Баясгалан. У.Хүрэлсүхтэй холбогдох эхний сэжим нь У.Хүрэлсүхийн эхнэр Д.Баясгалантай нэг ангийн найзууд.

Тэрээр “Алтан дорнод монгол”-ын Т.Ганболд болон УЕП асан Д.Дорлигжав хоёрын гүйлгээг андуурч эндүүрсэн тул данс эзэмшигчээс нь асуулгүйгээр Голомт банк буцаалт хийсэн. Эл хуймгай үйлдлийнх нь цаана тус банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан байсан гэгдэж нийслэлийн Прокурорын газраас 30 хоног баривчилсан ч, ДӨРӨВ хоноод л суллагдчихсан.

Дараа нь Тавантолгой түлш компаний сайжруулсан түлшний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар нийлэн зүтгэж эхэлсэн нь сонин.

Тэрбээр өмнөх сонгуулийн үеэр М.Энхболдыг спонсорлосон гэх яриа байдаг билээ.


БИЗНЕСИЙН САЛБАРААС УЛСТӨРИЙН САЛБАР ЛУУ ЗҮТГЭХ БӨХ Ц.ЦЭРЭНПУНЦАГ

МАН-ын улстөрч бөхийн тоо нэгээр нэмэгдэх нь. МАН-ын гар барьсан гурав дахь хүн нь Гарьд Ц.Цэрэнпунцаг. Тэрээр МАН-ын гишүүнчлэлтэй болж төрсөн нутаг болох Завхан аймгаасаа сонгуульд горилно. Ер нь тэрээр эртнээс улс төрд орох бэлтгэлээ базаасан. Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо харуулсан. Харин энэ адаа бизнесийн салбараас улстөр рүү орох шинэ нүүдлээ хийх нь. Үндэсний бөхийн аварга Б.Бат-эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар шигээ УИХ-д сууна гээд мөрөөдөж яваа.

Улстөрч бөхийн тоог Завханыхан нэгээр нэмэх үү, үгүй юу гэдэг нь 54 хоногийн дараа тодорхой болно. Үндэсний бөх улс төр хоёрын хоршлыг олон нийт таатай хүлээж авдаггүй. Улс төрд гарсан бөх ах нар нь тийм ч сайнаар яригддаггүй. Гэтэл МАН энэ удаа бас л бизнесмэн бөхтэй гар барьж, үндэсний спортын цолтнуудаар цацаг чимгээ хийх нь. Тэр аль эртнээс Завхан нутгийнхаа тойргоо тойглож, баян тарганаа гайхуулж, сонгуультай золгох нь.


НҮҮРСНИЙ КОМПАНИЙН ЭЗНИЙ ОХИНЫ АН-ААС МАН РУУ ХИЙХ УРВАГЧ НҮҮДЭЛ

МАН-дараагийн гар барьсан хүний нэг нүүрсний компанийн эзний охин. “Өсөх зоос” компанийн Чинбатын охин Ч.Ундрам. Тэрээр АН аас МАН руу урвасан том нүүдэл хийж У.Хүрэлсүхтэй гар барьж байна.

2015 онд Сэлэнгэ аймгийн АН-ын АЗХ-ны дэд тэргүүнээр сонгогдож, 2016 онд Г.Эрдэнэтунгалагийн сонгуульд явж байсан паянтай. Гэтэл өнөөдөр МАН-ын гишүүн болчихсон Сэлэнгэ аймгаас нэр дэвших гээд “Би АН-д байгаагүй” хэмээн худлаа ярин гүйж явна.

Харин түшний нөхөр Б.Наранцацралт нь АН-ын идвэхтэй залуучуудын нэг бөгөөд Хан-Уул дүүргийн төлөөлөгчөөр АН-аас сонгогдон ажиллаж байгаад 2016 оны сонгуульд Э.Бат-Үүлийн багт орон нэр дэвшсэн нэгэн юм билээ. Ийнхүү энхэр нь МАН-д, нөхөр нь АН-д зүтгэж аль ч намын хөнжил дор багтах нүхээ малтсан овсгоотой залуус аж.

Ч.Ундрам нь улстөрд орохоосоо өмнө МУИС-д ажиллаж байхдаа дүн засдагаараа алдаршиж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-05-06 09:15

Арай ч үгүй байлгүйдээ. Үнэн бол энэ улс

Иргэн
Иргэн
2020-05-06 09:46

Цэрэнпунцаг гарьдыг бөх гэж харах хэрэггүй. Бат-Эрдэнэ, Сүхбат, Сумьяа нарыг бодвол өөрийгөө цэнэглэж боловсруулж чадсан, голч ноён нуруутай, хүнлэг,төлөвшсөн суурь хүмүүжил сайтай хүн. Бусад нь ч хүмүүжил, төлөвшил ч суугаагуй хэрэггүй дээ

Зочин
Зочин
2020-05-06 10:08

Найруулага муу байна.

Зочин
Зочин
2020-05-06 10:38

Ундрамыг дүн зассан гээл нэг хэсэг МУИС-аар яригдаад байсан, нээрэн юу болж дууссан юм болдоо

Зочин
Зочин
2020-05-09 08:49
Reply to  Зочин

Дүн засах ямар ч боломжгүй штэй... Тэр нь ч худлаа гэдэг нь нотлогдсон.

баяр
баяр
2020-05-06 11:19

худ�##� үгийг 1000 давтв�##� үнэн болдог гэл үү.АН явуургүй аргаа зогсоо

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-07 07:29
Reply to  баяр

Энэ хэсэгт иргэд сэтгэгдлээ бичдэг.Өөрөө л намчирхаад байна даа.МАН-н гишүүн юмуу.Улсын хөрөнгө идсэн юмнуудын төлөө жирийн гишүүд нь гүйх юм. Гүйгээд ч та нар өөдөө гарахгүй байгаа биз дээ.Юундаа баячуудын төлөө хэрэлдэж уураа барна вэ

Болд
Болд
2020-05-06 11:24

АН ийн захилгатай явуулга гэдэг нь тодорхой байна шүү дээ

MOMO
MOMO
2020-05-06 11:34

Yachihsan uls ve!!! Yur yagaad yumnii sain talii harj chadahaa baichihsan yumbdee Uls turd bidend alsiin haraatai medelgtei hvn hergtei shvv dee tiim bhd Mungugvi ntr gd goochloh ymdaa !!!!

zochin
zochin
2020-05-06 11:35

bayan geed bugd hun bish bolj taarch baina uu. medleg bolowsorol saitai uls ornoo hogjuuleh gesen huseltei humuus yagaad baij bolohgui gej. huwi hunii setgel bolhoos mongotei mongoguigeer ni yalgaj bolohgui baih. bichih yma olj yadajdee

zaluus
zaluus
2020-05-06 11:39

vnen bol ygd bolohgvi gj hen negnees demjleg handiw awch medleg bolowsroltoi zaluusaa demjij chadjil bna shvv deee Ymartai hariin hvnd eh ornoo hudalddaagvi Ard tvmniihee eh orniihoo baylgiig humsalj ideegvi l hvndee

Undram n
Undram n
2020-05-06 12:34

Undram n harin tsarailag yum bnshde. bavchuul hhe

Irgen
Irgen
2020-05-06 12:45

Peeh...za Golomtin Bayasgalangiin gart orval Hurelsukh duusa! Bayasgalan estoi zuger handiv ugdg hun bish! Yanda...Hurelsukh enged har zamar orood unahvi...Said mine bolgomchtoi baigarai! Bayasgalan ch aimar tom chutgur shu!!!

ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
2020-05-06 15:40

ХЭРВЭЭ СОНГУУЛЬ БОЛБОЛ ХОГИЙН ШААРУУД ОРОХ НЭЭ ДЭЭ. ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ИХ ХУРАЛД СОНГОГДДОГ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ ӨӨРИЙХӨӨ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ, МӨНГӨ ХУСАХ СОНИРХОЛТОЙ АМЬТАД ОРДОГ БОЛОХ НЭЭ ДЭЭ.

ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
2020-05-06 15:42

ХЭРВЭЭ ИЙМ ЖИШИГ ТОГТВОЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МОНГОЛ УЛС МААНЬ ОН ЦАГИЙН ТҮҮХИЙН НОМОНД Л ҮЛДЭХ БОЛЖ БАЙНА УУ ДАА...............ТЭД БОЛ ЭХ ОРНОО Ч ЗАРАХАД БЭЛЭН ХҮМҮҮС. ОДОО Ч ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН

Зочин
Зочин
2020-05-06 23:00

Олигархуудыг нэмээгдүүлэх хэрэггүй. Монголд сайн бизнесмэн байж улс орноо өөд нь татах хүмүүс хэрэгтэй. Харин шархаа нөхөж хөрөнгөө нэмэх гэсэн этгээдүүд хэрэггүй. Нэгэнт хөл дээрээ баттай зогссон компани, корпорацын эзэд улам хөгжөөл яв�##�д

Ард
Ард
2020-05-08 19:46

Мэдлэг боловсролтой улсаа хөгжүүлэх з�##�уус бидэнд хэрэгтэй!!!

Irgen
Irgen
2020-05-08 19:54

Undramiig bol demjinee zaluu hun bidnii toloolol manlailj chadaj bn

Donj
Donj
2020-05-08 19:57

vnen bol ygd bolohgvi gj hen negnees demjleg handiw awch medleg bolowsroltoi zaluusaa demjij chadjil bna shvv deee Ymartai hariin hvnd eh ornoo hudalddaagvi Ard tvmniihee eh orniihoo baylgiig humsalj ideegvi l hvndee

Donj
Donj
2020-05-08 20:03

Undram bol zaluu hvn ali ni ulsiin toloo bn ex ornoogj bgaa zaluuchuudiig ingej helj bolohgvi mundag bvsgvi amjilt uragshaa

orgil
orgil
2020-05-08 20:34

Ундрам бүсгүйг дэмжиж байна аа Тэр хүний �##�ь нам байсан нь хамаагүйшд

Дүүрэнжаргал
Дүүрэнжаргал
2020-05-08 23:01

Ээж, аав өөр өөр нам дэмжээд л явдаг билээ. Тэрийг сүр бадруулах хэрэг байна. Бүүр нэг муулах юм олдохгүй нэг юмаа л 1000 бичих юмдаа

aztai zaluu
aztai zaluu
2020-05-09 08:32

box hvn bvvr ehiig hiij chadna sh dee demjij bna

aztai zaluu
aztai zaluu
2020-05-09 08:35

baysgalan golomt banknii zaxiral bhdaa ard irgedee demjdeg bsan itgej naidaj bgaa

Холбоотой мэдээ

Back to top button