Нийгмийн
Замын цагдааг алгадсан эмэгтэйн жолоо барих эрхийг нь хасчээ
Урсгөл сөрж яваад цагдаад торгуулж, улмаар тухайн алба хаагчийг алгадсан эмэгтэйн бичлэг цахим ертөнцөд тархсан.
Тэгвэл тус эмэгтэй хариуцлага тооцсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэв.

Тэрбээр “Урсгал сөрж явсан жолоочид цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан. Тэгэхэд нь тухайн цагдаагийн биед халдсан эмэгтэйд торгуулийн арга хэмжээ авч, жолоодох эрхийг хассан. Урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр. Одоо цагдаагийн газраас тухайн эмэгтэй цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна” гэв.
Г.ЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дурэм зерчиж нэмээд терийн формтой хунд гар хурнэ гэдэг байж боломгуй уйлдэл, хатуу шийтгэх нь зев