НИЙГЭМ
Хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70 мянга орж эхэллээ

Коронавирусийн улмаас эдийн засаг агшилттай байгаа энэ үед иргэдийн амьжиргааг тэтгэх үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр /2020.05.06/ Ерөнхий сайд болон танхимын сайд нар танилцуулсан.
Тухайлбал, 0-18 насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргасан.
Дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдэв.
Тэгвэл хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70 мянган иргэдийн дасанд ороод эхэллээ.
Б.УЧРАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд бүрт өгнө гэчихээд одоо болтол зарим хүүхдэд өгөхгүй л байгаа шүү дээ. Яагаад хүний алаг үрсийг ялгаварлан гадуурхаад байна уу? Эцэг эхийн хөөцөлдөлгөө дутаад байгаа юм уу? Өмнө нь хүүхдийн мөнгө ордог байж байгаад орохоо больсон.