НИЙГЭМ

Монголын төр алаг үрсээ ямаанаас илүү үнэллээ

“Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж монголчууд хэлэх дуртай. Энэ үг хэчнээн үнэнг өнөөдөр бид бүр ч их мэдэрч сууна. Учир нь Засгийн газрын шийдвэрээр аравдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсон юм. Ингэснээр халдварын улмаас санхүүгийн хүндрэлд ороод буй иргэдийн нуруу үрсийнхээ буянаар бага ч болтугай тэнийх нь. Тэгээд бүр хүүхдийн мөнгө өнөөдрөөс шууд ороод эхэлсэн.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гуравдугаар сарын 19-нд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэдгээ амласан. Гэвч төд удалгүй бодит үнэнтэй нүүр тулж, тэгэх боломжгүйгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Үүний дараахан УИХ-ын дарга Г.Занданшатарын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн малчдыг дэмжих зорилгоор нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж байгаагаа дуулгасан. Эл шийдвэр гарсны дараа ХҮҮХДИЙГ ЯМААНААС ДОР ҮЗЛЭЭ гэх шүүмжлэл олон нийтийн дунд гараад байв.

Монголын төр ямааг хүүхдээс илүү үнэлж, маландаа хайр зарласанд иргэд нэлээд сэтгэл дундуур байсан билээ. Хэдийгээр ямаанд бус малчинд очих нэмэгдэл ч юуны түрүүнд алаг үрсээ бодох учиртай гэж барьцаж байсан хэрэг л дээ.

Харин өнөөдөр Засгийн газар хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсноо дуулгав. Олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн нурууг тэнийлгэсэн нь мэдээж. Том дэмжлэг. Дөрвөн хүүхэдтэй айл сард 400 мянган төгрөг улсаас авна гээд бодохоор амьдралд нь овоо нэмэр болно.

Ямартай ч энэ шийдвэрээр Монголын төр ирээдүй болсон алаг үрсээ ямаанаас илүү үнэлсэн гэдгээ харууллаа.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
2020-05-06 17:31

үнэлхээр нь үнэллээ гэнэ , баярл�##�аа

Муулан магтав
Муулан магтав
2020-05-06 18:20

Учр�##� сэтгүүлч дэмжээд байгаа юм уу, шүүмжлээд байгаа юм уу? Уг нь гарчиг нь агуулгатайгаа нийцэж баймаар юм.

ZochZochinin
ZochZochinin
2020-05-06 20:08

Ene uyd mash zub shiidber bolloo.Zarim huuhnuud tsalintai eejiin mungu nemehgui yumuu gej asuuj bnlee.Huuhded chini mungu ugch bn boloo yum bishuu.Bitgii dabar gej helmeer bn.Hubairaa hudulmur erheldeg bid yg haygdaj bn.40 garsan humuus aji

ZochZochinin
ZochZochinin
2020-05-06 20:10

Tetgever ch ugui tsalin ch ugui huuhduud 18 deesh nastai 40 garan nasnii humuus haana ch haygdah yumdaa.Ajild orhoor hugshin gene.Tetgevert suuhaar zaluu gene

учрал би ямаа
учрал би ямаа
2020-05-06 21:35

Энэ Учр�##� монголын маань үрсийг ямаанаас дор гэж үздэг бололтой

Балжинням О
Балжинням О
2020-05-07 09:44

Ямааны мөнгө бол хэсэг м�##�чдынх, хүүхдийн мөнгө бол нийт ард иргэдэд хүртээлтэй. Олон олон эцэг эх, хүүхдүүдээ баярлуулж байгаа төрийн шийдвэрт т�##�архаж байна.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-07 11:47

М�##� аж ахуйн орон өндөр үнэтэй мах авах чадваргүй иргэдтэй боллоо. М�##�чдыг өчнөөн л дэмжиж байна. Тэглээ гээд авахаас биш үнээ бууруулдаг юмуу. Хүнсний ногоо тарьж байгаа иргэдийн кг тутамд 100 мянга биш 100 төгрөг өгөх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button