ДЭЛХИЙ

Ким Жон Уныг зүрхний мэс засалд орсон гэх мэдээллийг няцаав

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны биеийн байдлын талаарх таамаглалыг БНСУ-ын Тагнуулын газар няцаажээ.

“БНАСАУ-ын удирдагч энэ онд өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн буюу 17 удаа олон нийтийн өмнө гарсан нь дотоод хэрэг, коронавирусийн цар тахлын нөлөөнд голчлон анхаарч байгаатай холбоотой” гэж Үндэсний тагнуулын газар мэдээлэв.

Түүнчлэн Ким Жон Уны зүрх өвдсөн гэх мэдээллийг няцаагаад, зүрхний хөнгөн мэс засалд орсон тохиолдолд ч 4-5 долоо хоног сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Түүнд зүрхний мэс засалд орсон байх магадлалтай шинж ажиглагдаагүй гэж мэдэгдсэн байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button