НИЙГЭМ

Үс засуулбал өлзийтэй сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

2020.05.07 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 05.24-20.13                   

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр       

Аргын тооллын 5 сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Хонгорцог одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button