Нийгмийн

401-р хорих ангид ял эдэлж байсан хоригдол оргоод 10 хонож байна

Шүүхээс 5 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдсэн хоригдол О нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт диализийн аппаратын эмчилгээ хийлгэж байхдаа оргосон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Хоригдол О нь бөөрний дутагдал оноштойгоор 7 хоногт тогтмол хоёр удаа тогтмол диализийн аппаратад орж эмчлүүлдэг байжээ. Оргодлыг эрэн сурвалжлах ажил үргэлжилж буй бөгөөд өнөөг хүртэл олоогүй хэвээр байна. Энэ тухай ШШГЕГ-аас тодруулахад:

“Эрлийн ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй ” хэмээх хариултыг өгсөн юм. Хоригдол О алга болоод өдгөө 10 хоног өнгөрсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button