УЛС ТӨР

Н.Номтойбаяр: Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай

Өчигдөр /2020.05.07/ Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Захирамжид түүнийг өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр дуудсан байгаа юм.

Тэгвэл тэрбээр өөрийн нүүр хуудаснаа, "Шүүхийн шийдвэр гарчээ. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11.00 цагаас өөрийн биеэр очиж, улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэж бичжээ.

Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт бүхэлд нь хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарлаад буй билээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОЧИХГҮЙ БОЛ БАРИГДАНА ДАА, ЯВГАН ЯВААД ОЧООЧ

зочин
зочин

Хөл хориотой өдөр ,албадан ирүүлэх, гэсэн юм бол далавч хийгээд нисэж дээ.

зочин
зочин

Төрөхдөө машинтай төрсөн юм бх даа. Явган алхаад очооч. Даварсан гар вэ????

Холбоотой мэдээ

Back to top button