ДЭЛХИЙ

Элон Маск хүүдээ “X Æ A-12” гэж нэр өгөөд, яаж дуудахаа мэдэхгүй байна

Дэлхийд зартай технологийн бизнесмэн, “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өөрийн твиттер хуудсанд төрсөн хүүгээ “X Æ A-12” гэж нэр өгсөн талаараа жиргэсэн. Үүнийг нь ихэнх хүмүүс худал, тоглоом шоглоом мэтээр хүлээн авсан.

Тэгвэл Элоны найз бүсгүй, Канад гаралтай дуучин Граймс хүүгийнхээ нэрийн утга учрын талаар тайлбар хийсэн байна. Үүгээр хосууд хүүдээ тун хачин нэр өгснөө үнэн гэж хүлээн зөвшөөрчээ.

“X Æ A-12” гэсэн нэр нь олон янзын утгыг илэрхийлж буй аж. Тухайлбал “Æ” үсэг нь AI (Artificial Intelligence) буюу хиймэл оюун ухаан гэсэн утга агуулах гэнэ. Энэ үсэг Дани, Исланд, Норвеги цагаан толгойнд багтдаг бөгөөд “Ааш” гэж дууддаг.

Гэтэл А-12 нь АНУ-ын Тагнуулын төв газарт зориулан бүтээж байсан онгоцны нэр гэнэ. Онгоц ямар нэг зэвсэг, хамгаалалтгүй хэр нь хурдтай нисдэг нь хосуудад таалагддаг аж. Тус онгоцыг Архангел гэж дуудах нь бий.

Ингээд Элон Маскын жиргээн дор нэгэн твиттэр хэрэглэгч, “Хүүг тань тэгэхээр Икс Ааш Архангел гэж дуудах хэрэг үү?” гэж сэтгэгдэл бичсэнд Элон лайк дараад орхижээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button