Онлайн дэлгүүрээс захиалга хийтэл толгойноос нь том чихэвч иржээ

Дубайд амьдардаг Ализай нэрт эмэгтэй онлайн худалдааны Amazon дэлгүүрээс Apple брэндийн Airpod чихэвч захиалсан байна. Ингэхдээ үнийн зөрүүг нь ажиглажээ. Тодруулбал оригинал чихэвчнээсээ 90 паундаар хямд буюу 50 паундын үнэтэй байсан гэнэ. Иймд яг ч чанартай, “ориг” бараа ирэхгүй гэдгийг тэр төсөөлсөн байсан аж.
Гэтэл захиалсан бараа нь хүргэлтээр ирэхэд тэр айхтар цочжээ. Учир нь хайрцгаас чихэндээ хийх битгий хэл толгойноос нь ч том чихэвч гараад иржээ.
Ализай энэ тухайгаа өөрийн твиттер хуудсанд жиргэсэн байна. Хариуд нь олон хүмүүс хөгжилтэй сэтгэгдэл бичиж үлдээжээ. Тухайлбал,
“Заанд зориулсан чихэвч байна”, “Зүгээр дээ, удахгүй чи том болчихно”, “Ихэнх хүн наадхыг чинь хараад үсний сэнс л гэж бодно доо. Үнэн хэрэгтээ чихний сэнс байна” гэхчлэн байдлаар хошигножээ.
Х.ЭРХЭС









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.