Үрийн шингэнтэй смүүти ууж, коронавирусээс “сэргийлдэг” эмэгтэй

Хоёр хүүхдийн ээж бүсгүй үрийн шингэнтэй смүүти уух нь дархлаа тогтолцоог дэмжиж, коронавирусээс сэргийлнэ гэж үзэж байна.
Өдгөө 32 настай Трэйси Кисс Англи улсын иргэн. Тэр гурван жилийн өмнөөс нөхрийнхөө “тусламжтайгаар” үрийн шингэний найрлага бүхий смүүти ууж эхэлсэн гэнэ. Харин энэ хугацаанд эмэгтэй нэг ч удаа ханиад, томуу хүрээгүй аж.

Хувь хүний хөгжлийн багш мэргэжилтэй тэрбээр, “Би веган, байгальд хоргүй дархлаа дэмжих арга олсон. Бид байнга эмийн сангаас химийн гаралтай бүтээгдэхүүн худалдаж авах хэрэггүй. Химийн нэгдэлгүй “зүйл” агуулсан смүүти уух нь биед хавьгүй дээр” гэж ярьжээ.
“Үрийн шингэний найрлагад С тэргүүтэй олон төрлийн витамин агуулагддагийг эрдэмтэд тогтоосон. Би смүүти хийж уухаас гадна нүүрэндээ шууд түрхэж, арьсаа арчилдаг” гэж хэвлэлд ярьсан нь олны анхаарлыг татаж байна.


Трэйси нөхрийнхөө үрийн шингэнийг долоо хоног бүр мөс хэлбэржүүлдэг хонхорхойтой саванд хурааж, хөлдөөдөг гэнэ. Ингээд хөлдсөнийх нь дараа 2-3 ширхгийг буталж аваад, гадил юм уу бөөрөлзгөний смүүти хийж уудаг аж. Түүний хэлж буйгаар ийм смүүтиний амт зөгийн бал юм уу нимбэгтэй ус ууж буйгаар ялгаагүй байдаг гэнэ.
Бүсгүйн яриаг нийтэлсэн сайт, энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөөгүй, зөвшөөрөөгүй арга гэдгийг зориуд онцолсон байна.
Эх сурвалж: Metro.co.uk
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.