НИЙГЭМ

М.Энхсайханы охин Хонгорзул: Аавд минь санаа тавьсан бүх хүмүүст баярлалаа

Өнөөдөр /2020.05.07/ Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдо шүүх хурал Сүхбаатар аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж дууссан. Үүгээр М.Энхсайханд 4.6 жилийн хорих, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасах ял оноосон.

Тэгвэл түүний охин Э.Хонгорзул өөрийн нүүр хуудсанд болсон үйл явдлын талаарх байр сууриа ингэж илэрхийлжээ. Тэрбээр,

Өнөөдөр Аавын минь төлөө санаа тавьж сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа.

Ардчилал иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгэм. Түүний төлөө аав минь ажилласан юм!

1996 оны энэ зураг Аавынхаа үйл хэргийг ойлгож авч эхэлсэн миний гэгээн дурсгал. АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын чуулганд Монгол Улсыг хүний эрх, ардчилсан ёс дээдэлсэн эдийн засгийн чөлөөт улс болсныг тунхаглаж хөрөнгө оруулахыг уриалсан юм.

Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-08 06:30

Хүний л үр юмдаа.үр чинь үлдэх хорвоод зөв амьдар аа гэж энэ л байхдаа хөөрхий.охинд нь сайн сайхныг хүсэе.

Ajaa taij
Ajaa taij
2020-05-08 10:48
Reply to  Зочин

Zuv buruug hun durst adguusuud and torolluud shuudeggui uym. Hun baihiin uchraa ehleed olchihood ulildaldaa. Adguusuud.

zochin
zochin
2020-05-08 09:10

М.ЭНХСАЙХАНЫГ ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН НЬ ЯРИЖ БАЙГААГААР ЗАХИАЛГААР ЯЛ ӨГЧИХӨЖ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДЛОО ХЭРЭВ ТИЙМ БОЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЦААШ ҮРГЭЛЖЛЭЭД БАЙХ БОЛЖ БАЙНА УУ ТАВАН ТОЛГОЙ ГЭЖ ГАЗАРААР ХЭДЭН ХҮН ЯЛЛАХ БОЛ

Зочин
Зочин
2020-05-08 23:28

Аав нь ааваараа

Холбоотой мэдээ

Back to top button