УЛС ТӨР

ТОЙМ: Европын холбооны хар жагсаалт ба Монгол төрийн хар нулимс

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улс СААРЛААС гарч ХАР жагсаалтад орлоо.

Европын Комисс тавдугаар сарын 06-нд Европын холбооны Монгол Улсын хар жагсаалтад оруулах тухай мэдээлэл цацгдсан. Тэгэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийхдээ “Энэ тухай албан ёсны мэдээлэл ирээгүй, орохгүй байх” гэх утгатай зүйл ярьсан. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ч бас пүрэв гарагийн чуулганы үеэр “хар жагсаалтад орохгүй” гэдэгтээ тун итгэлтэй байсан.

Харин тавдугаар сарын 07-нд ХАР ЖАГСААЛТАД орсон тухай мэдээлэл албажаагүй ч нэг сар хэлэлцээд шийднэ гэх мэдээлэл байна. УИХ-ын дарга харин хар жагсаалтад орсныг хүлээн зөвшөөрсөн.

Манай улс хар жагсаалтад анх удаа орж байгаа юм биш. Хоёр дахь удаагаа хар жагсаалтын босгыг алхаж буй нь энэ.

2019 оны арваннэгдүгээр сард саарал жагсаалтад орж байсан Монгол Улс зургаахан сарын дараа буюу 2020 оны тавдугаар сард хар жагсаалтад дөнгөлөгдөв.

Саарал жагсаалтад ороход Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хоёрт хариуцлага тооцож огцруулж байлаа.

Одоо хар жагсаалтаар хэнд хариуцлага тооцох вэ. Мөн саарал жагсаалтаас гарах оролдлого, ажил хийхгүй байсаар нөхцөл байдал дордов уу гэдэг хоёр асуулт гарч ирж байна.

Хар жагсаалтад орсноор:

-Хямд эх үүсвэртэй, гадны санхүүжилт, хөрөнгө оруулалтууд зогсох болно.

-Стратегийн томоохон хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалт зогсоно

-Гадаад гүйлгээнүүд зогсоно.

-Дэлхийн хэмжээнд хар жагсаалтад орсон улсын иргэн гэдгээрээ виз авахаас эхлээд ялгаварлан гадуурхагдана.

-Монголын картууд гадаад улсад уншигдахгүй.

-Шаардлагатай үед манай онгоцуудыг хүлээж авахаас татгалзана.

-ХЭДЭН МЯНГАН АВЛИГЫН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖДЭГ Ч, НЭГ Ч ХҮН ЯЛ ЭДЭЛДЭГГҮЙ МОНГОЛ УЛС-

Манай улсын нэр хүнд улсын төсвөөсөө давсан авилгатай, төр нь хар тамхины наймаанд оролцсон, банкууд нь мафижсан, улстөрчид нь авилгажсан атлаа мөнгө угаасан хэргээр нэг ч хүн ял эдлээгүй гэсэн үнэлэмж олон улсад тогтов. Бодит байдал яг л ийм байв. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд ийм л нөхцөд байдалтай байж ирсэн нь үнэн. Эцэст нь Монгол Улс хар жагсаалтад оров. Энэ бүхнийг засч залруулах боломж байсан уу гэвэл байсан. Наад зах нь хууль хяналтаа сайжруулж, авлигчдад гав гинж зүүлгэх, элчин сайдын томилгоондоо хатуу чанга анхаарч, элчин сайдын баг өмсөж хар тамхины наймаа хийхийг санаархагчдын хоншоорыг тас цохих байв. Энэ бүхнийг албан тушаалын наймаа, ар өврийн хаалга үр дүн гэж хэлж болно.

-ОУВС ХӨТӨЛБӨР ЗОГСОНО, ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАХ УУ ... -

Одоохондоо иргэд хүүхдийн 100 мянга, тэтгэврийн нэмэлт 100 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 мянга, бүтэн өнчин хүүхдүүдийн 100 мянга, өрх толгойлсон эцэг эхчүүдэд 100 мянга, хүнсний талон 32 мянга, ноолуурын урамшуулал 20 мянга тараалтад иргэд сэтгэл хангалуун байх л байх. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг л.

Харин цаашид хэрхэх вэ. Наашлаад энэ сард ОУВС-ийн хөтөлбөр дуусна. Эл хөтөлбөр дуусвал бид жинхэнэ бадар барих цаг ирнэ. Өөр хэн рүү хандаж, хэрхэн гуйланчлах бол ...

-ӨР, ӨР БАС ДАХИН ӨР!-

Энэ оны сүүлээс бондуудын өр төлбөр эхлэнэ. Түүнээс нааш Хятадын Ардын банктай хийсэн свод хэлцлийн хугацаа дуусч эхний өр босч ирнэ.

Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин хэрхэн яаж үргэлжлэх вэ гэдэг л хамгийн сонин. Ёстой л нөгөө Европын холбооны хар жагсаалт ба Монгол төрийн хар нулимс гэдэг нь болох нь. Сонгуулийн шоу хийж худлаа мэдэгдэл хийж, том том ярих цаг биш гэдгийг эрх баригчид эрх биш мэдэж байгаа байлгүй. Том том хар нулимс унагах ч хэцүү байх ч хэцүү цагтай одоогийн парламент нүүр тулах нь.

Жирийн иргэд бид харин дархлаагаа нэмээд зүгээр л инээгээд сууж байх уу гэдэг том эмгэнэлтэй учрах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
\RUby
\RUby
2020-05-10 22:04

uhej dald oroosoi uhej baisan 76 hulgaichid bolon tednii oir toirnii buh oligarhuud bolood tednii s###sduud bugd tsug 2 p###a

зочин
зочин
2020-05-11 00:04

ЭНЭ ХЭДЭН СЭТГҮҮЛЧИД ЭВЭР АМТАЙ ДАНДАА ХАР МУУ ЮМ БИЧИЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛОХЫН ДОН ШҮГЭЛЧИХСЭН ХҮМҮҮС БАЙХ ЮМАА. ДЭЭР ҮЕД ЗУД БОЛОХОД НОХОЙ ТАРГАЛНА ЗОВЛОН БОДОХОД ЛАМ ТАРГАЛНА ГЭДЭГ ШИГ

Зочин
Зочин
2020-05-11 01:00

АН-ынхан, МАН-ын манангийн гишүүд баярлаад байх шиг байна. Гай тарьж, хорлож чадлаа гэж хөөрөөд байгаа юм уу??

Холбоотой мэдээ

Back to top button