НИЙГЭМ

Б.Махбалд холбогдох шүүх хурал 11 удаа хойшлоод байна

Өнгөрсөн баасан /2020.05.08/ гарагт Б.Махбалд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Үүгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын талаас хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулжээ.

Ийнхүү Б.Махбалын шүүх хурал нийт 11 удаа хойшлоод байна.  Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сард болж, Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-нд яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button