НИЙГЭМ

Хотын мээрийг шүүхэд өгчээ

“Утааны эсрэг ээж аавууд” НҮТББ-ын зүгээс Нийслэлийн Засаг Дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгчээ.

Тус байгууллага Тав талбайн урд хэсэгт байршилтай Хонхтой цэцэрлэгт барьж буй усан оргилуур бүхий бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцдэг. Тухайлбал өндөржүүлсэн бэлэн байдлын үед 3.2 тэрбум төгрөг зарж, хууль бус тендер зарлаж, 8900 орчим мод, модлог, ургамлыг устгах гэж байна гэх байр суурийг илэрхийлдэг.

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тэд С.Амарсайханд холбогдох өргөдлийг шүүхэд хүргүүлсэн ч хариу нь ирээгүй байгаа юм. Харин тавдугаар сарын 8-нд шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагатаа, “Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайханы эс үйлдэхүйг хууль бусад тооцож, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын 2020.04.02-ны өдрийн 20/41 дугаартай өргөдөлд хариу тайлбар ирүүлэхийг даалгах” гэжээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

яав л гэж ингэхэд хэний захиалга вэ

123456
123456

Зөв дэмжиж байна

Холбоотой мэдээ

Back to top button