ДЭЛХИЙНИЙГЭМ

“The Simpsons” цуврал цар тахлыг 1993 онд “зөгнөжээ”

1993 онд хийгдсэн “The Simpsons” цувралын дөрөвдүгээр бүлгийн, “Marge in Chains” ангид 2020 онд болж буй вируст халдварын цар тахал, алуурчин зөгийнүүд гардаг аж. Энэ тухай CNN агентлаг, “Өнөө цагийн Нострадамус маань цар тахлыг ч зөгнөж байжээ” хэмээсэн байна.

“The Simpsons” цуврал дээр гардаг зарим үйл явдал өнөө цагийнхтай адилхан байдаг нь хүмүүсийг одоо хэр гайхшруулдаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Лэйди Гагагийн “Superbowl” тоглолт, Эбола вирус гээд орчин цагийн тод үйл явдлууд 90-ээд оны тус цувралд гараад өнгөрдөг нь сонин.

“Marge in Chains” ангид ази төрхтэй хоёр эрдэмтэн каргоны ачаа руу ханиалгаж, вирус тараагаад илгээж байна. Ачаа АНУ-д бууж, задраад Симпсоны амьдардаг хотод тахал нүүрлэж байгаа бололтой.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button