НИЙГЭМ

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Rokit Bay

Өнөөдөр /2020.05.10/ Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн ертөнцөд өөрийн чухал өнгө төрх, бай суурийг эзэлсэн уран бүтээлч, реппэр Rokit Bay буюу О.Баярсайханы төрсөн өдөр тохиож байна. Тэр 1984 оны энэ өдөр, Улаанбаатар хотод төржээ.

Rokit Bay дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог. Шаардлагатай бол видео клипнийхээ эвлүүлэг, цомгийнхоо хавтасны зургийг ч өөрөө хийдэг нэгэн. Харин Rokit Bay нэрний утга нь нэгт, “Rock it Bay” буюу “Доргиогоод өг, Бэй”. Түүнийг АНУ-д амьдардаг байхад найзууд нь Бэй гэж дууддаг байж. Иймд хоёр дахь утга нь “Rocket Bay” буюу “Пуужин Бэй, пуужин Баяраа” болдог. Гуравт, “Raw kit Bay” буюу оригинал дуугаралттай гэсэн мэргэжлийн хэллэг.

Авьяаслаг Монголчууд шоуны гурван улиралд шүүгч, “The World of Talents” дэлхийн хэмжээний шоуны шүүгчээр ажиллаж байснаар нь түүнийг хэн хэнгүй мэдэх билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button