ДЭЛХИЙ

Д.Трамп хятад сэтгүүлчийг гадуурхаж, хэвлэлийн хурлыг хаяж явлаа

Даваа гараг /2020.05.11/-т болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хятад гаралтай сэтгүүлчийн асуултад зүй бус хариулт өгч, хурлыг хаяж явжээ.

Вэйжиа Цзян нэртэй эмэгтэй сэтгүүлч Трампаас, “АНУ-д өдөр болгон олон зуун хүн халдвар авч, нас барж байна. Ийм байхад та коронавирусийг улс хоорондын өрсөлдөөн гэж харсаар байна. Яагаад?” гэж асуусан байна. Үүнд ерөнхийлөгч, “Энэ асуултаа Хятадаасаа асуу, дараагийн сэтгүүлч” гэж хариулжээ.

Харин дараагийн сэтгүүлч эмэгтэй асуулт асуухдаа түрүүчийн эмэгтэйн асуултыг давтан асууж буйгаа илэрхийлсэн байна. Ингэхэд Д.Трамп шуудхан, “Анхаарал тавьсанд баярлалаа, ноёд хатагтай нар аа” гэж хэлээд индрээс буужээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-13 10:55

Bythgui nohor shuu

fuck
fuck
2020-05-13 11:18

эргүү төгцөг шүү
Улс төрд ийм зөнөгүүд байх хэрэгтэй ч юм уу

Зочин
Зочин
2020-05-13 11:20

ХЯТАДУУД ДЭЛХИЙ ДАЯАР ТАХАЛ ТАРААЧИХААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ БАЙХ ЮМ.ДАВАРЦАН

Холбоотой мэдээ

Back to top button