ДЭЛХИЙ

Хууль бусаар 15 мянган яст мэлхий хил давуулахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

БНХАУ руу хууль бусаар 15 мянган яст мэлхий хил давуулахыг завдсан гэмт этгээдүүдийг Мехико хотын олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн газар дээр баривчлан саатуулжээ. 

Яст мэлхий хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсантай холбоотойгоор Ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх тухай хүсэлт илгээсэн аж. 

158 ширхэг модон хайрцганд байсан эдгээр амьтныг хураан авах үед хэдэн зуун яст мэлхий үхсэн байжээ. 

Хэвлээр явагч амьтдын зарим нь устах аюултай төрөл зүйлд хамаарч байсныг прокурорын газрын ажилтнууд олж тогтоосон бөгөөд яст мэлхийнүүдийг Мехико дахь зэрлэг амьтан судлах, хамгаалах төв рүү шилжүүлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: cnbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-13 13:25

Манаи хэдэн шонхор бас шунахаи хүмүүсиин гараар ороод дууслаа

Холбоотой мэдээ

Back to top button