ДЭЛХИЙ

Хоёр сар үргэлжилсэн хөл хорионы улмаас арьсан материалтай бараанууд хөгцөрчээ

Малайз Улс хөл хориогоо зургаадугаар сарын 9-ний өдрийг хүртэл албан ёсоор сунгасан билээ. Гуравдугаар сарын 18-ныг хүртэл хөл хориог сунгаад байсан боловч, ийнхүү дөрөв дэх удаагаа дахин сунгажээ.

Малайзын нэгэн оршин суугч өнгөрөгч ням гарагт /2020.05.10/  Фэйсбүүк хуудастаа хөл хорио хүрээлэн буй орчны эд зүйлсэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан зургуудыг нийтэлсэн байна. Тэдгээр зургуудаас худалдааны төвүүд дэх зарим нэг арьсан эсвэл дуураймал-арьсан бараа бүтээгдэхүүнүүд хөгцөрсөн нь харагдав Хөл хорионы үеэр тодорхой хугацаанд хэний ч гар хүрээгүй бараа бүтээгдэхүүнүүд ийм байдалтай болсон байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button