СПОРТ

Шүүхээс Ванесса Брайантын гомдлыг үндэслэлтэй гэж үзжээ

NBA-ийн супер од, алдарт тамирчин Коби Брайант, 13 настай охин Жианнагийнхаа хамт нисдэг тэрэгний ослоор нэгдүгээр сарын 26-нд амиа алдсан билээ.

“Island Express” компанийн нисдэг тэргээр тэдэнтэй хамт зорчиж явсан долоон хүн мөн өөд болсон юм. “Island Express” компанийн удирдлага өөрсдийгөө хариуцлага хүлээх ёсгүй гэж мэдэгдсэн.

Коби Брайантын эхнэр Ванесса Брайант нисдэг тэрэгний “Island express” компанийг, нисгэгч Ара Зобаяны буруутай хэмээн шүүхэд өгч, гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл шүүхээс Ванесса Брайантын гомдлыг үндэслэлтэй гэж үзжээ. Шүүхээс “Нэхэмжлэлийн мөнгөн дүнг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Коби Брайантын ирээдүйд олох байсан орлогын хэмжээгээр тооцогдох боломжтой” гэж мэдэгджээ. Улмаар энэ талаар албан ёсны бичиг баримтыг ирүүлсэн байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button