Нийгмийн

Энэ сард тусгаар үүргийн нислэгээр 3000 орчим иргэн эх орондоо ирнэ

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр "Мэргэжлийн байгууллага эрүүл мэндийн яамнаас тусгаарлах 21 хоногийн тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж буй иргэдийн байр, байгууламжийн асуудлыг тусгайлан авч үзэж, аль болох шийдэхийг хичээж байгаа” хэмээх мэдээллийг өгөв.

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг, “Долдугаар сард хийгдэх татан авалтын тухай мэдээллийг өгье. Тусгаарлах байрны нөөц бололцоог нэмээд нислэгийн давтамж болон татан авах тоог нэмэгдүүлсэн. Хамгийн эхний нислэг бол Монголчууд хамгийн ихээр оршин суудаг, 40 гаруй мянган иргэд байдаг БНСАУ-руу долдугаар сарын 2-нд хоёр онгоц нисгэх гэж байгаа.

Энэ нь тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулан гаргасан шийдвэр юм. Тэгэхээр тус өдөр бид Сөүл рүү хоёр нислэг үйлдэнэ. Долдугаар сарын 4-нд Япон улсын Токио хот руу нислэг үйлдэнэ. Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл рүү дахин хоёр нислэг үйлдэнэ. Үүний дараа Турк болон Европын орнууд тэр дундаа Истанбул хот руу транзит нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Энэ нислэг 9-нд нисээд 10-ны шөнөдөө орж ирэх урьдчилсан хувиартай байгаа. Түүний дараа буюу наадмын дараа долдугаар сарын 15-нд Сөүл хот руу зөвхөн транзит зорчигч авах нислэгийг үйлдэнэ. Нислэг үйлдэх тоогоороо өндөр байдаг АНУ-д байгаа иргэдээ түлхүү авна гэж төлөвлөсөн. Долдугаар сарын 20-нд дахин Сөүл хот руу нислэг үйлдэнэ.

Долдугаар сарын 21-нд Япон улсын Токио хот руу нислэг үйлдэнэ. Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 26-нд Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрөх юм. Тус нислэгүүдийг тусгаарлах байрны хүчин чадлаас хамаарч төлөвлөсөн. 3000 орчим иргэнийг татаж авах төлөвлөгөө гарсан” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button