СПОРТ

“Увс нуур” галын барилдаанд аймгийн заан О.Түмэн түрүүллээ

Жил жилийн улсын наадмын түрүү бөхийн таамагт багтдаг олон хүчтэнтэй Увс аймгийн “Увс нуур” дэвжээний сорилго барилдаан сумын наадмын дайтай болдог гэхэд хилсдэхгүй. Өнөө жил тус галын барилдаанд Говь-Алтай, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн бөхчүүд зодоглон, наадмын өнгөө шинжсэн нь барилдааныг улам сонирхолтой болгов.

Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн заан О.Түмэн түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэв.

Галынхаа наадамд анх удаа түрүүлсэн О.Түмэн дөрөв, тавын даваанд улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат нарыг дараалуулан өвдөг шороодуулж, шуугиулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button