УЛС ТӨР

Бүдүүлэг үйлдлээ ЦЕГ-аар хаацайлуулдаг эмзэг сайд

Албан тушаал ахин, эрх мэдэл нь нэмэгдэх тусам улс төрчдийн гаргадаг зан ааш, хандлага харилцан адилгүй. Зарим нь хэвлэлээр хэчнээн балбуулж, сошиалаар баахан гөвүүлсэн ч тоодоггүй, ноён нуруу гарган, урдах ажилдаа л анхаарлаа хандуулаад явдаг. Харин эсрэгээрээ зарим нь хамранд нь баас түрхчихсэн юм шиг хямсгар, дээрэнгүй авирлан, бусдаас шүүмжлэл сонсох тун ч дургүй болдог. Юм л бол шүүх, цагдаад гомдол гарган, дарамтлуулж, торгуулах гэж чичирнэ, албан тушаал, эрх мэдлээрээ далайлгана.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар шинээр томилогдсон Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцахдаа бүдүүлэг, хэнэггүй хандлага гаргалаа гэж иргэд ихэд шүүмжилж буй. Тэрбээр машинаас утсаар ярьсаар бууж ирэн, өөрийг нь хүндлээд угтсан хурандаа нартай утсаар ярингаа гар барин, пээдэлзэв. Бүхэл бүтэн Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд эрхэм ёслолын үеэр ийм бүдүүлэг, хэнэггүй үйлдэл гаргасан нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн.

Энэ асуудал ингээд намжаагүй. Х.Нямбаатар олны шүүмжлэлд ихэд эмзэглэсэн бололтой. Ямартай ч ЦЕГ-аас түүний үйлдлийн талаар тодруулга гарган, “Сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл. Уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно” гэж өмөөрөв. Үндсэн арга хэмжээ эхэлсэн байсан эсэхийг шууд дүгнэх боломжгүй ч салбарын сайд нь өөрөө тэгж пээдэлзсэн нь үнэн.

https://www.facebook.com/policemng/posts/1563487627191137

Нөгөө талаар үйлдэлдээ эмзэглэсэн Х.Нямбаатар гоншигнож, “дарамталсаар” байгаад ЦЕГ-аар мэдэгдэл гаргуулсан байхыг үгүйсгэх аргагүй. Төрийн тэр тусмаа тусгай чиг үүргийн агентлаг, ЦЕГ хэн нэгэн улс төрчийг өмөөрч ингэж мэдэгдэл гарган, өмөөрдгөө болих хэрэгтэй. Цагдаагийн жирийн нэгэн албан хаагч, хэр баргийн өндөр албан тушаалтан шүүмжлүүлэхэд ЦЕГ ингэж мэдэгдэл гаргаж, өмөөрдөг бил үү.

Цаашид Х.Нямбаатар сайд хэлж буй үг, хийж буй үйлдлээ цэнэн, бусдын шүүмжлэлийг эерэгээр, ухаалгаар хүлээж авах хэрэгтэй. Юм л болбол гоншигноод, тусгай чиг үүргийн агентлагуудаар залруулга гаргуулаад байвал төрийн ажил юу болох вэ. Тэднийг Х.Нямбаатарын бүдүүлэг, хэнэггүй үйлдлийг хаацайлуулахын тулд байгуулаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зангаргаа арай өөрөөр харуулахгүй бол Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү” Х.Нямбаатар аа.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-23 13:23

Хүрэлсүх хүртэл хурандаа байхад хэн хурандааг хүн гэж тоохов дээ

Bat
Bat
2020-07-23 14:01

Ёс зүйгүы �####� вэ

Зочин
Зочин
2020-07-23 14:09

Энэ самарнаа.

Зочин
Зочин
2020-07-23 15:14

Энэ ЗГ-ыг ганц гутааж байгаа арчаагүй муу арьс.

Зочин
Зочин
2020-07-23 15:22

Энэ хүнд сан�##�аа өгөж ИХ ын гишүүн болгосон СХД-н оршин суугчдад гомдоод байна

Зочин
Зочин
2020-07-23 15:35
Reply to  Зочин

Ээ, сонгиночууд аа

зочин уншигч
зочин уншигч
2020-07-23 15:46

Иймхэн юманд эмзэглэж бгаа хүн цаашид маш олон шүүмжлэл дагуулна.сонсоно.Тэр болгоны шүүмжийг авах гээхийн ухаанаар хандахгүй эрх мэдлээрээ чичрээд дайраад бх юм бол хол явахгүй ээ.сайд гэдэг туша�##� баяртай болно

Мрол
Мрол
2020-07-23 15:48

Энэ нөхөр бүтэхгүй ээ одоо ингэж байгаа үм чинь цаашаа явахгүй ээ Хүрэлсүхээ наадахаа огцруулж сэлэмд өөр хүн тавь даа нэрээ авч үлд

Иргэн
Иргэн
2020-07-23 15:50

Нямбаатараа ажлаа сайн хийчихээд пээдэлзэлдээ! Цэргийн �##�ба хаагаагүй юмуу их л муухай бүдүүлэг харагдаж байна лээ! Зөрчлийн хуулиа зас их муу хууль болсон шүү! Хулгайч луйварчдыг ингэж яллаад байв�##� ард түмэн чамд дургүй болно шүү!

zochin
zochin
2020-07-23 16:02

ene mongoliin huuliig samarnaa unen davartsan ys zuigui gonshinuur s#a

Зочин
Зочин
2020-07-23 16:07

Үл хүндлэл үзүүлсэнээ хүлээн зөвшөөрөөд уучл�##� гуйчихсан бол дээр байсан юм.

Жааргал
Жааргал
2020-07-23 16:12

�##�бн ёсны үйл ажиллагаа эхэлцэн байсан. Албан хаагч нар жагсаад хүлээж байсан. Сайд утсаар ярьж дуусахаар �##�бан ёсоор ажиллагаа эхэлдэг юм уу?

Зочин
Зочин
2020-07-23 16:53

цагдаа яагаад нямбаатарын өмнөөс мэдэгдэл гаргадаг юм. энэ бол ёстой сайдад долдойдсон хэрэг.

Иргэн
Иргэн
2020-07-23 17:25

Бяруу болоогүй байж бухийн баасаар баах нь энэ дээ д�##�чгар банди улс төрд УИХ.д 40.с насныхныг оруулж баймаар байна өөрснийгөө цэгцэлж амжаагүй нусан буунууд улс авч явна гэж юу байсийн ГӨЛӨГ гэж

Зочин
Зочин
2020-07-23 19:38
Reply to  Иргэн

Yag unen ene g###g ehleed huguu chirch bnaa kkk

зочин
зочин
2020-07-23 17:39

Монгол төрийн түшээд бэлтгэгдээгүй ганц 2 амбаар барьж 5 цаас нь хатгасан нөхөр улс төрч болно гэж юу байх вэ 5 хүн даргаа гээд бөхийхөөр БИ өвчин тусна шүү дээ. Монгол төрийн мөхөл энэ!

Цэцэгмөө
Цэцэгмөө
2020-07-23 17:52

Одоо бооиоч энэ нийгэм чинь эрх чөлөөтэй хүн юугаа хийсэн ч болно шүү дээ тэгээд ч ноцтой юм �##�га даа хв

Irgen
Irgen
2020-07-23 18:13

Alba haagaagui l hun bhgu yu. Yugaa medhew dee.

ДГА. Иргэн Анхбаяр
ДГА. Иргэн Анхбаяр
2020-07-23 18:40

Нямбаатар монгол улсад яг юу хийсэн бэ. Энийг хийсэн гэхээр юм бна уу хүмүүсээ. Би хөдөөний хүн болхоор мэдэхгүй бнаа. Уучлөөрай

Зочин
Зочин
2020-07-23 18:48

Бяруу болоогүй байж бухын баасаар баагаад их байна аа

Зочин
Зочин
2020-07-23 19:37

Teneg hun jagsagchdiin oimsond havchigdaj garch ireed saidiin suudliig shagnald avaad Mongol turiin huuliig guuli bolgoh ni ene de. Erunhii said ni ogtsruulah bailgui de.

Иргэн
Иргэн
2020-07-23 21:10

Цэрэгт явж үзээгүй сайд дарга нарыг 45 хоног цэргийн анхан шатны сург�##�танд хамруулж даа.окоп ухуул гүйлгээ ёслуулж сургах гм бусад.

Erdenet
Erdenet
2020-07-23 21:40

Arga hemjee ehleegui gene uu, taniig hen ugtaj huleej avsan ?, alban esnii bishuu bas. Har bagaasaa iim bj bolohgui l dee kkk

Битгий хийрх
Битгий хийрх
2020-07-24 00:31

Дарангуйл�##� хийрхэлийн эрин үе айсуй. Шударга ёс, сахилга бат энэ тэр гээд л хүчээ нэгтгэе гээд байлуу я�##�аа. Ийм солиорол, хийрхэлийн төлөө хүчээ нэгтгэсэн 1 ч Монгол хүн байхгүй байх. 62 сууд�##� чинь хүнддээд байна уу үгүй юу!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2020-07-24 07:03

Өмөөрөх гээд өөрсдийгөө, өмөөрч байгаа хүнээ гутаачихлаа. Ийм зан, үйлдлийг монголчууд эртнээс таашаадаггүй бөгөөд дээр үеэс долигонуур, хожим нь �######� долоогч, эдүгээ пялдага гэж нэрлэдэг

Зочин
Зочин
2020-07-24 10:46

Хууль зүйн с�##�бар хамгийн хүнд с�##�бар тул цаашид маш гярхай, ноён нуруутай, өөртөө хянуур байхгүй бол хэцүү

zochin
zochin
2020-07-24 12:56

Tend xundetgel uzuuleed jagssan alba xaagchid utsaar yarij duusaxyg chini xuleegeed zogsood baix yostoi yu Ene yoslol Nyambaatar chamaig bish toriin yoslol yum shuu tenegee

Zochin
Zochin
2020-07-24 13:47

Ene teneg amitniig yanaa. Ugiin harah tsarainii olgoi shuu dee

Зочин
Зочин
2020-07-24 17:40

ийм ёс зүйгүй хүнийг яагаад сонгодог байна ямар ч чух�##� дуудлага байсан хүндэтгэх ш�##�тгаан байх хэрэгтэй шууд энэ үйлдлийнхэн төлөө ажилаасан чөлөөлөх хэрэгтэй төр түмнээ хүндлэхгүй ийм ёс суртхуунгүй бүдүүлэг сайд байх ёсгүй

Zochin
Zochin
2020-07-24 20:25

Sahil hurteed shal dordob gedeg ug yutai unen bilee dee Zaluu humuusiig l songo geed
baisan turiin Alba geechiig hen durtai ni hiideg ch ym bishdee turshlagatai mergeshsen togtbortoi baij l hiideg ymdaa

Зочин
Зочин
2020-07-25 08:16

Нямдорж болсонгүй л гэсэн Гэтэл хэмжээнд хүрч гэхээр юу гэж ойгох вэ Хэд дахин илүү сайн ажиллах шаардлагатай шд

Басан
Басан
2020-07-25 09:27

Хөгийн новш

Зочин
Зочин
2020-07-25 16:19

Өрөвдөлтэй амьтан болдоо...

Aagii
Aagii
2020-07-26 20:02

Tsergiin angi negtgel ryy nevtersen ba ooriig ni xyleen zoggson axlax ofitseryydiig yl xyndetgesen baidal gargasan shyy dee.

Холбоотой мэдээ

Back to top button