УЛС ТӨР

Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг ГХЯ-ны ТНБД-аар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

Улс төрд нөлөө бүхий аавынхаа дэмжлэгээр томоохон албан тушаал хашиж яваа гэж шүүмжлүүлдэг Н.Анхбаяр ийнхүү ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга боллоо. Н.Анхбаяр цөөнгүй удаа аавынхаа чихийг халууцуулсан удаатай.

Хамгийн дуулиантай нь “Эрдэнэт”-д олон тэрбум төгрөгийн шахааны бизнес цэцэглүүлсэн гэгддэг асуудал. Хэвлэлээр их гарсан, шуугиулсан. Н.Анхбаяр “Анлимитед” ХХК-аараа дамжуулан “Эрдэнэт үйлдвэр”-т 760 мянган ам.долларын шахаа хийсэн гэх баримт дэлгэгдсэн юм.

Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ “Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр, зургаа дахин өсгөж шахсан” гэж мэдэгдсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаар ана мана, ач тач үзэлцсээр ирсэн Ц.Нямдорж өөрийг нь эвгүй байдалд оруулсан хүүгийнхээ үйлдэлд “Таньдаг хүнээсээ хүний ёсоор гуйж захисан л төдий” гэж хариулсан.

Төгссөн сургууль:

2001 онд  МУИС-ийн Хууль зүйн сургууль

2006 онд Шинэ зеландын Велингтоны их сургуулийг тус тус төгссөн

Эрх зүйч, хууль зүйн бакалавр, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.

Ажилласан байдал

2000-2004 онд: УИХ-ын Тамгын газар

2007-2012 онд:  Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт мэргэжилтэн, атташе, дэд захирал

2012-2014 онд: Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул

2014-2016 онд: ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал

2016 оны наймдугаар сараас ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар тус тус ажилласан.

Гадаад хэлний мэдлэг:  Англи хэлний мэдлэгтэй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-07-29 11:32

Төрийн �##�быг төрлийн �##�ба болсон гээд хэлчих ерөнхий сайдаа. Арай л дэндүү юмаа.

Зочин
Зочин
2020-07-29 11:48

Борчуудиин хүүхдүүдэд ажил олдохгүи баихад энэ нөхөр?!?!?!

Зочин
Зочин
2020-07-29 11:55

хөгшчүүлийн хүүхдүүд дэвшэнд л өөрсдөа зөвлөх энэ тэр болоод л монголийн төр юмуу МАН компани юмуу

zorchigch
zorchigch
2020-07-29 11:57

surguuliig ni sursan hun bolohgui yadgiin

Mundag
Mundag
2020-07-30 15:28
Reply to  zorchigch

Yag zow bolovsrol kkk

Зочин
Зочин
2020-07-29 11:57

Ардын намд ардын хүүхэд хэрэггүй

зочин
зочин
2020-07-29 13:04

даргын зөөлөн сэнтийгээс бууж үзээгүй хүүхэлдэй

Зочин
Зочин
2020-07-29 13:09

Сургуулиа төгсөөгүй байхдаа УИХ-ын тамгын газарт, Эрдэнэтэд шахаа хийсэн давгүй л намтартай. Аав нь ерөнхий сайдад сайн зөвлөж дээ. Гайхаад байх юм �##�га даа

Зочин
Зочин
2020-07-29 13:33

MAH хувийн компани шиг болжээ Төрийн өндөр �##�бан туша�##�ыг үр хүүхдүүддээ өвлүүлдэг болсон ард түмний төр үү ардын намын хөгшчүүлийн төрүү

Холбоотой мэдээ

Back to top button