СПОРТ

Монголын баг дэлхийн дөрвөн удаагийн аварга “Нови Сад”-тай учраа таарчээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсын “UB MMC Energy” багийнхан өрсөлдөж байна.

Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Б.Дөлгөөн, Цэрэнбаатар нараар багаа бүрдүүлсэн манай тамирчид өнөө шөнө 00.00 цагт дэлхийн дөрвөн удаагийн аварга, Сербийн “Novi Sad” багтай тоглоно.

Мөн дараа 01.50 минутад Чехийн багтай өрсөлдөн.

Сонирхуулахад, Монголын “UB MMC Energy” багийнхан чансаагаараа дэлхийд XIII байрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button