СПОРТ

Монголын сагсан бөмбөгчид “Их дуулга”-ын шилдэг наймд шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн мэргэжлийн улирлын энэ оны хоёр дахь “Их дуулга” тэмцээн Унгар улсад өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг оролцож байна.

Дөлгөөн, Цэнгүүнбаяр, Дэлгэрням, Цэрэнбаатар нараар багаа бүрдүүлсэн тэд B хэсгийн эхний тоглолтоо дэлхийн дөрвөн удаагийн аварга, Сербийн “Нови Сад” багтай хийв. Улмаар 21:6-гаар хожигдсон.

Дараа нь Чехийн “Хумполец” багтай тоглон, 20:15-аар хожив.

Ингэснээр “Улаанбаатар ММС Энержи” баг Их дуулга тэмцээний шилдэг наймд тав дахь удаагаа шалгарлаа. Манай тамирчид өнөө шөнө 23.15 минутад АНУ-ын “Харлем” багтай өрсөлдөнө.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button