Нийгмийн

“Албан хаагчдыг шагнасан 21 сая төгрөгийг хандивын мөнгөнөөс гаргаагүй”

Өнгөрөгч тавдугаар сарын 6-нд Чингэлтэй дүүрэгт “Коронавируст /Covid-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль зохион байгуулагдсан.

Тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан хөл, хориог амжилттай зохион байгуулж, санаачлага гарган ажилласан гэх үндэслэлээр хандиваар цугласан мөнгөөр нэр бүхий 21 албан тус бүрийг нэг сая төгрөгөөр шагнасан гэх баримт задарсан билээ.

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дараах тайлбарыг өгчээ.

"Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажилласан албан хаагчдаа урамшуулах шийдвэрийг гаргасан. Шагнал урамшуулал хандиваас гараагүй. Аудит орсон байгаа. Шагнал, урамшууллын мөнгө цалингийн төсөвт байгаа. Бид нэ төгрөгийг л аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтнуудад зарцуулсан” гэлээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
9 сар 16, 2020 18:58

Дадлага, сургуулилт хийхэд шагнах ямар �##�батай юм бэ, тэр тусмаа контортоо сууж байгаа дарга нарыг ...

Зочин
Зочин
9 сар 16, 2020 21:38

ХУВИАСАА МАНАЙ БАЯН ДАРГА ГАРГАСАН ГЭЖ ХЭЛЭХ НЬ ЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button