Нийгмийн

ХҮНТЭЙ ГЭРЛЭХИЙН тулд ОХИНОО ҮРЧЛҮҮЛСЭН хэмээн мэдүүлжээ

Одоогоос хэд хоногийн өмнө олон нийтийн цахим сүлжээнд “Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ” хэмээх зар хүүхдийн зургийн хамт цахим орчинд нийтлэгдсэн билээ.

Улмаар охиныг есдүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэн өргөж авсан гэх мэдээллийг албаныхан өгч байсан юм.

Энэ тухай ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан: “Хүүхдээ үрчлүүлнэ гэх эмэгтэйг олсон. Бас үрчилж авсан хүнийг нь болон хүүхдийг нь олчихсон. Одоо Төв аймгийн цагдаагийн алба шалгаж байгаа. Үрчилж авсан хүмүүс нь Төв аймгийн харьяаных, үрчилсэн хүн нь хотын хаягтай хүн байсан. Энэ үйлдлийн шалгалтын явцад залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан зэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэж байв.

Уг асуудлаар Төв аймгийн Жаргалан сумын цагдаагийн хэлтэс шалгагдаж буй ээж нь, “Хүнтэй гэрлэхээр болсон тул охиноо айлд үрчлүүлсэн” хэмээн мэдүүлжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эх болж чадахгүйгээс хойш тэр нь дээр байхоо. Нэг хар юмтай нөхцөнө, тэр нь охиныг нь адлаад аягүй бол алчих биз. Үрийн мөрөөсөл болсон айлд очвол энх тунх байх юм даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

tiim de huurhi min gej

Зочин
Зочин

setgetsiin umtai hyyhen be? estoi doodoh ni zagtnasan amitan baina da. hyntei suuhgyi baij chadahgyi yhlee yu teneg awgai. iim umnuud hyyhdyyded gai bolj bganii

Баасансүрэн
Баасансүрэн

Хөдөөний амьдрал хань ижилтэй байхгүй бол хэцүү. Морио яаж барихав,түлээгээ яаж авахав,малдаа хэн явхав.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Хүнтэй гэрлэхийн тулд биш, хүнтэй суух гэж хүүхдээ хүнд өргүүлж л дээ. Бүсгүй хүн гэрэлдэггүй, хүнтэй суудаг, нөхөрт гардаг, бэр болдог. Харин эрэгтэй хүн гэрлэдэг юм шүү дээ. Монгол хэлний наад захын иймхэн найруулгыг мэдэхгүй байж юм бичих гэж оролдох мөн бүдүүн зүрх ээ.

Зочин
Зочин

Энэ нь маш зөв зар тавьснаар маш олон хүн хандана эндээс зөв хүн зөв айлыг сонгосноор хүүхдийн ирээдүй шийдэгдэнэ Нэгэнт амьдрал дорой хүнд үeд нийгэм маань ямар байгаа билээ Та нар бүсгүйг биш нийгэмээ удирдаж байгаа төрд орсон хулгайч луйварчдыг буруутгах хэрэгтэй

ЗочинГанбаа
ЗочинГанбаа

Хойд эцгийн гарын шүүс болгосноос хамаагүй дээр ш дээ.

Зочин
Зочин

Hotiih gene ter huntei suuhiig huseed bgaa eh n.

Холбоотой мэдээ

Back to top button