Нийгмийн
ЦЕГ: Б.Сүндэръяагийн биед халдсан “З” гэгчийг саатуулсан

Балетын багш, иргэн Б.Сүндэръяаг сургалтын төвдөө байхад нь хэн нэгэн дарамталж, биед нь халдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Энэ талаар Б.Сүндэръяа “Нэг л өдөр би бусдын гарт амь насаа алдах нь тодорхой юм байна. Ажлынхаа байран дээр аймшигтайгаар зодууллаа. Ухаан ороод хартал өмнө нь манай ажил дээр хутгатай ирсэн залуу мөн байлаа” гэсэн.
Тэгвэл түүнийг дарамталсан иргэнийг Цагдаагийн байгууллага саатуулжээ. Энэ талаар ЦЕГ “Б.Сүндэръяагийн биед халдсан “З” гэгчийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.