СПОРТ

NBA: Хэн нь финалын MVP болох вэ

Мэдээж ингэж асуухад арай эрт байж мэднэ. Гэхдээ өнөө жилийн NBA-ийн аварга өнөөдөр тодрох магадлал тун өндөр. Аваргын төлөө шалгарсан “Лос-Анжелес Лэйкерс”, “Майами хит” багийн тав дахь тоглолт өнөөдөр болно. Цувралыг 3:1-ээр тэргүүлж буй “Лэйкерс” хэрвээ өнөөдөр хожвол аваргын цом өргөнө. Тиймээс ингэж асуусан юм шүү. Тэд ч ийм сэтгэл зүйтэй, бэлтгэлтэй талбайд гарна. Хуваарийн дагуу “Лэйкерс” өнөөдөр ягаан өмсгөлөө өмсөх учиртай байсан. Гэхдээ үүнийгээ өөрчилж, “Хар мамба”-гаараа жигдэрнэ. Өнөөдөр аварга авах магадлал өндөр, хэрвээ тэгвэл долоо дахь тоглолт гарахгүй гэсэндээ Коби Брайантад хүндэтгэл үзүүлж буй нь энэ.

Lakers rumors: Los Angeles won't sign max free agent to play with LeBron  James, Anthony Davis

Хэрвээ өнөөдөр “Лос-Анжелес Лэйкерс” түрүүлбэл NBA-ийн аваргын цомыг 17 дахь удаагаа өргөнө. Үүнтэй зэрэгцээд финалын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор хэн тодрох нь олны сонирхлыг ихээхэн татаж буй. “Хаан” тодотголт Леброн Жэймс үү, Энтони Дэвис үү. Өнөө цагийн битгий хэл бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчоор зүй ёсоор нэрлэгдэж буй тамирчин бол Леброн. Тэрбээр NBA-д гурван удаа (2012, 2013, 2016) түрүүлэх бүртээ финалын  MVP болсон.

Ур чадвараас гадна манлайлах, багийнхныхаа удирдах гээд од тоглогч бүхэнд байхгүй олон чанар, чадвар түүнд бий. Жэймс Хардан, Дэмиан Лиллард, Яннис, Пол Жорж гэх мэт өнөө цагийн шилдгүүд яагаад NBA-ийн аварга болж чадахгүй байна вэ. Бүгд л ур чадвартай, ямар л бол ямар статиктик үзүүлэх авьяастай. Гэхдээ тэд манлайлах, багаа дасгалжуулагчаас дутахгүй удирдах, нөлөөлөх чадвараараа Леброн Жэймсээс дутуу. Өнгөрсөн жил NBA-ийн аварга болсон Кавай Леонард супер тоглогч. Гэхдээ Леброны хэмжээний супер од биш.

Lakers: LeBron James, Anthony Davis establish workman-like culture

Леброн Жэймсийн гаргаад буй амжилт, рекордын талаар бичвэл цаг, цаас нэлээд орно. “Лос-Анжелес Лэйкерс” өнөөдөр аварга болоход ганцхан хожил дутуу байгаа нь түүнтэй салшгүй холбоотой. Леброн “Лэйкерс”-т ирсэн цагаас л шууд аварга авах магадлалтай багийн таамагт зүй ёсоор нэрлэгдэх болсон нь түүний нөлөө ямар ихийн илрэл. 35 насандаа ингэж “харьшгүй” мэт өндөр хэмжээнд тоглоно гэдэг өөрөө бэрх амжилт. Тэгээд бүр NBA-д, хамгийн шилдгүүдийн өрсөлдөөн дунд шүү дээ.

Леброн Жэймсийг эгнээндээ нэгтгэсэн “Лэйкерс”-т дахин нэг од, манлайлагч тоглогч хэрэгтэй байсан орон зайг Энтони Дэвис нөхсөн. “Нью-Орлеанс Пеликанс” багт тэр лидер нь байсан. “Лэйкерс”-т Лебронтой нэгдэж, олон шилдгүүдээр хүчээ зузаатгаснаар хүчирхэг багийг бий болгосон. Мэдээж хамгийн чухал багана нь Леброн, Дэвис хоёр. Энтони Дэвис сайн тоглогч уу гэвэл сайн тоглогч. Гэхдээ хэрвээ Леброн байгаагүй бол NBA-ийн аваргын төлөө анх удаа өрсөлдөх байсан уу гэвэл эргэлзээтэй. Бараг л чадахгүй байсан болов уу.

LeBron James, Anthony Davis learned valuable lessons from Kobe Bryant

За, энэ ч яах вэ. Гол нь тэдний хэн нь финалын MVP болох бол. Хэн супердээ бус, финалд хэн нь хамгийн шилдэг байсан нь авдгаараа энэ шагнал онцлогтой. Багт үзүүлэх нөлөө, манлайлал гэхээс илүү үүнийг статистик, тоо баримт бэлхнээ хэлээд өгнө. Финалд Леброн Жэймс 27.8 оноо авч, 54 хувьтай довтолжээ.

Харин Энтони Дэвис 25.8 оноогоор багтаа тус болж, 61 хувьтай довтолсон байна. Мөн холын зайнаас Леброн 36, Дэвис 55 хувьтай довтолжээ.  Статикстик нэг иймэрхүү. Одоо юу болохыг, хэн нь MVP-ээр тодрохыг хүлээх л үлдлээ. Мэдээж NBA-ийн аварга болох боломж бий, “Майами Хит”-д. Тэгэхийн тулд өнөөдөр заавал хожих учиртай. Харин “Хар мамба”-гаа өмссөн “Лэйкерс”-чүүд тэдэнд тийм боломж олгохыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-10 18:36

Badarchin bayarlah bolooguiee

Зочин
Зочин
2020-10-10 19:06

БАТЛЕР БАТЛЕР БАТЛЕР

Холбоотой мэдээ

Back to top button