Нийгмийн

ШЕЗ: Мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн хэрэг 40 хувиар ӨССӨН

ШЕЗ-өөс олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэсэн байдал, гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, шүүх хуралдаан дамжуулах цахим систем, шүүхийн үйлчилгээ, шүүхийн байрны нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ оны гуравдугаар улиралд 1398 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн 23 хувь хяналтын шатны шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг 30,3 хувь, мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэсэн хэрэг 40 хувиар тус тус өсөж, эрх мэдлээ урвуулан ашигласан 2.6 дахин өссөн. Харин дээрэмдэх гэмт хэрэг 18.7 хувиар буурсан.

Гуравдугаар улирлын байдлаар нийт 12986 хүн, гурван хуулийн этгээд гэм буруутайд тооцогдсон. Гэмт хэргийн улмаас 474 хүний амь нас хохирсон. Шүүхээс цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 2,8 хувиар буурсан. 16635 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлээд 16497 хүн, 5 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан болохыг хэллээ. Мөн Ш.Батхшүү, Г.Алтан нарт холбогдох хэргүүд долоо дахь өдрөө үргэлжилж, энэ долоо хоногт шийдвэрлэгдэж болзошгүй гэх зүйлийг хэлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button