ДЭЛХИЙ

COVID-19: Нэг өдрийн дотор 400 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

Өмнө нь бид шинэ коронавирусийн хоёр дахь давалгаа, эхэлж, улс орнуудын нэг өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлууд хурдтайгаар өсөж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл дэлхий даяар “КОВИД-19”-ийн шинэ тохиолдол нэг өдөрт, анхны удаа 400 мянгад хүрч бүртгэгдсэн байна. Харин нийт тохиолдын тоо 40 сая хүрэх дөхөөд байгаа бөгөөд коронавирусээс болж нас барагсдын тоо 1 сая 110 мянгад хүрээд байгаа юм. Дэлхийн бүс нутгуудаас Европд “КОВИД-19”-ийн хоёр дахь давлагаа хамгийн хүчтэй явагдаж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Тухайлбал өнгөрсөн баасан гарагийн өдөр (2020.10.16) Европд шинээр бүртгэгдсэн “КОВИД-19”-ийн тохиолдол 150 мянгад хүрч үүнээс өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс даруй 50 мянгаар нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь цар тахал хамгийн их тархсан АНУ, Бразил, Энэтхэг гурвыг нийлүүлснээс их байгаа юм. Үүний улмаас Европын орнууд халдварыг барьж тогтоохоор султгаад байсан хөл хорионы дэглэмээ буцаад чангатгаж эхэлсэн байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button