НИЙГЭМ

“Азийн динозаврын холбоо”-ны IV их хурал болж байна

“Азийн динозаврын холбоо”-ны олон улсын IV их хурал Монгол Улсад өнөөдөр эхэллээ. Хоёр жил тутамд болдог уг хурал анх Япон улсад болж байсан бөгөөд Тайланд, БНХАУ улсуудад болж байсан аж.

Энэ удаагийн хурлыг Монгол Улсын ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд Япон, Монгол, БНХАУ, ОХУ, Тайланд, Малайз, БНСУ зэрэг 12 орны 80 орчим эрдэмтэн судлаач оролцож, сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээ танилцуулж, шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцаж байна.

Их хурал энэ сарын 25-ыг дуустал үргэлжлэх юм. Хурлын дараа буюу энэ сарын 26-29-нд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь хожуу цэрдийн олдворт газар болох Баянзаг, Төгрөгийн ширээд хээрийн сургалт зохион байгуулан, хамтарсан судалгаа хийхээр болжээ.

Азийн Динозаврын холбоо (the Asia Dinosaur association-ADA)-г Азийн бүс нутагт үлэг гүрвэлийн судалгаа явуулж байгаа олон орны мэргэжлийн судлаачдын ажлыг уялдуулан хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, залуу судлаачдыг дэмжих зорилгоор 2013 онд Япон улсад байгуулж, ийнхүү хурал хийх болжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

  1. Comment Trouver Du Viagra Sans Ordonnance Buy Kamagra Soft Buy Viagra In Ho Chi Minh 11 [url=http://bestlevi.com]how to get a free trial of levitra[/url] Canada Cilias Metabolism In Keflex Kidney Or Liver

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button