ДЭЛХИЙ

Өмнөд Солонгост томууны вакцин хийлгэсэн есөн хүн нас баржээ

Ханиад, томууны улиралд БНСУ даяар вакцинжуулалт явагдаж байгаа. Харин вакцин хийлгэсэн есөн хүн нас барснаар тус улсын хэвлэл мэдээллүүд шуугьж эхэлжээ.

Нас барсан есөн хүний тохиолдлыг тус улсын халдварт өвчнөөс сэргийлэх төв нарийвчлан судалж буй талаараа мэдээлсэн байна. Урьдчилсан байдлаар тэдний үхлийн шалтгааныг томуутай холбож дүгнээгүй тул вакцинжуулалтыг зогсоогоогүй аж.

Ямартай ч тухайн есөн тохиолдлын хоёр нь вакцин хийлгэсний дараа үүсдэг реакцын улмаас нас барсан байж болзошгүй юм байна.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button