ДЭЛХИЙ

Франц зарим Исламын бүлгэмүүдэд хориг тогтооно гэв

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өдөр (2020.10.16) Парис хотод олныг цочролд оруулсан хэрэг гарсан. Хохирогч Самуел Патид хүндэстэл үзүүлж өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.10.18) Парисчууд хотынхоо гудамжинд мянга мянгаараа цугларсан байна.  Уг хэрэг болсны дараагаар Францын засгийн газар Исламын хэт даврагчдыг мөрдөн олох үйл ажиллагаа эхлүүлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.10.20) Францын засгийн газрын төлөөлөгч Габриел Аттал мэдэгдэхдээ Шейх Яассины нэрээр явдаг Исламын бүлгэмд хориг тавихаар болсон гэжээ. Шейх Яассин нь Палестины улсын Исламын удирдагч байсан бөгөөд Хамас бүлгэмийг үүсгэн байгуулахад гардан оролцсон хүн юм байна.

Габриел Аттал Францын засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийг “Энэ нь бидний аюулгүй байдал, боловсрол, соёлын төлөөх тулаан юм” гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button