НИЙГЭМ

Ерөнхийлөгч 30 мянган хонь дагуулсан зурвасаа МОНГОЛ БИЧГЭЭР бичжээ

БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш айлчилж ирсэн анхны улс нь Монгол болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзах үеэрээ 30 мянган хонь бэлэглэнэ гэж мэдэгдсэн билээ.

Бэлгийн 30 мянган хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгаас бүрдүүлж, өнөөдөр /2020.10.22/ БНХАУ-ын хилээр оруулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч 30 мянган хонь дагуулсан зурвасаа монгол бичгээр бичжээ. Зурваст, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусал, тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн Монгол ардын зүйр цэцэг үг бий. Шинэ төрлийн коронавирусийн (Covid-19) халдвар, цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг хоёр орны ард түмний хамтын хүчинд эв санаа нэгтэйгээр даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.

БНХАУ-ын Өвөр Монголын бага, дунд сургуулиудад авч хэрэгжүүлсэн шинэ хэлний бодлогын шийдвэртэй эл монгол бичгээр бичсэн зурвас уялдаж, нэгэн мессеж болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-24 04:53

ХХЗХ гэж юу юм

Холбоотой мэдээ

Back to top button