УЛС ТӨР

ТАНИЛЦ: Ням гарагт сонгууль явагдах аймаг, сум, дүүрэг

Энэ ням /2020.10.25/ гарагт аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрогт орон  нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулна. Онцлоход, уг санал хураалтад өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй сонгогчид оролцох юм. Ийн тэдний саналыг өмнөх саналын тоон дээр нэмж, дүнг гаргана.

ХУУЛИЙН ТАЙЛБАР: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн,

  • 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна”,
  • 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заасан байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button