НИЙГЭМ

ШУУРХАЙ: Монгол Улс саарал жагсаалтаас гарлаа

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ. Мөн Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ч чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасанд явдалд баяр хүргэж, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын сайн туршлага болсныг онцлон тэмдэглэв.

ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер чуулганы дараа цахим хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр ФАТФ-ын хяналтаас буюу саарал жагсаалтаас гарсныг албан ёсоор мэдэгдэв.

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

МАН-д баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуульд ярих нэг том сэдэв батлагдлаа.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Энэ ч нэг ярих онгирох сэдэв биш. Өөрсдөө саар�##� жагса�##�тад оруулсан. Дэлхийн түүхэнд Монгол улсыг хар мөр үлдээчихээд юун баяр хүргэх вэ....

ZOCHIN
ZOCHIN

ZAA BITGII HUTSATSGAA OORSDOO GUIJ ORCHIHOOD BUTSAAD GARAH NI JAM BIZDEE. BIDNII TENG GEJ BODOO YU . NUGEL CHIN NUDEEREE GARNA MAN GARUUDAA

Баасансүрэн
Баасансүрэн

Цаадуулд чинь саарлаасаа гаргах сонирхол шаардлага их байгаа шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button