Нийгмийн

“Дөрвөн настай охин тэжээлийн дутагдалд орсон, эцэг эх нь архины хамааралтай байсан”

Өчигдөр буюу энэ сарын 27-нд Чингэлтэй дүүрэгт дөрвөн настай охины толгойг хоол идэж байсан аягаараа цохиж хагалсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:

“Уг хэрэг энэ сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлснээс ар гэрийн орчинд нуугдмал байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй илрүүлэх ажлын хүрээнд уг хэргийг хороо хариуцсан цагдаа, байцаагч нарын тусламжтай илрүүлсэн. Улмаар үйлдэл дээр нь үйлдлийг таслан зогсоосон.

Дөрвөн настай охины төрсөн эцгийг шалгаж байна. Хохирогч охин гурван хүүхдийн том нь бөгөөд аав ээжийн хамт амьдардаг. Гурван хүүхдийг тусгаарлах байранд авсан. Охины эцэг эх архины хамааралтай, хохирогч хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай байсан” гэв.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-28 12:24

эцэг эх байх эрхийн асууд�##� дээр тусгайлан хууль гаргахгүй бол нялх хүүхдүүд хохироод дууслаа, ирээдүйн хүчирхийлэгчдийг бий болгох аюултай

sara
sara
2020-10-28 12:25

eooo.iim hun bish m#lnuudad ygaad burhan ingej olon huuhed ogdog bnaa.iim m#lnuudiig zugeer chimeeguihen zohitsuulchihaj boldoggui yumuu.arhichid zasrahgui.amin huvia bodson ma##aas dor.uls huuhded sar bur hoolniih n mongiig ogch bhad hool tejeeliin dutagdald oruulaad bhdaa yaah ve de.zayagui arhichid.huuhduudiig n asrahad avaad.bi ch gsen orgood avmaar bna.

Холбоотой мэдээ

Back to top button