Нийгмийн

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн Б хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 05:11 цагт хүлээн авчээ.

Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6 км замыг туулан 05:25 цагт очиход 31 настай эрэгтэй Б амиа хорлох сэдэлтэй байжээ. Тэд гурван давхрын цонхоор орж хаалгыг онгойлгож,  тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button