ДЭЛХИЙ

СОНГУУЛИЙН ЯВЦ: 99.6 сая хүн саналаа өгч, цахим сонгуулиар Жо Байден илүүрхэж байна

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгууль яг одоо явагдаж байна.Сонгуулийн өдрийн өглөөний байдлаар 99,6 сая хүн урьдчилан саналын хуудсаа өгчээ. Үүнээс 64 сая иргэн шуудан холбоогоор, үлдсэн 36 сая гаруй хүн биечлэн саналаа өгсөн байна.

Тайлбар өгөхөд, АНУ-д санал хураалт эхлэхээс өмнө иргэд саналын хуудсыг урьдчилан захиалж бөглөөд хүргүүлж болдог. Одоогоор 100 орчим хүн ийм байдлаар саналаа өгөөд буй гэсэн үг. Гэхдээ ийм саналын хуудсууд бусад саналын хуудсуудын хамт нэг мөсөн тоологддог.

99,6 сая урьдчилсан санал гэдэг нь 2016 оны сонгуулийн жинхэнэ ирцийн 72,3 хувьтай тэнцэж байна. 2016 онд 138 сая гаруй хүн саналаа өгсөн юм. Үүнээс 50 сая гаруй нь урьдчилсан санал байсан аж. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд америкчууд хэр идэвхтэй оролцож буй нь харагдаж байна.  

Флоридагийн их сургуулийн улс төрийн профессор Майкл МакДоналд энэ жилийн сонгууль өгөгчдийн тоо 150 сая давж, рекорд тогтоож магадгүй гэж таамагласан.  Үүнээс ч давж магадгүй гэж тэр одоо үзэж байна.  

Майкл мэдээлэхдээ “Бүх муж улсуудыг хамруулж, үндэсний хэмжээнд тооцоо хийхэд нийт 160,2 сая хүн саналаа өгч ирц 67 хувьтай байх төлөв ажиглагдлаа” гэжээ. Түүний тооцоог үнэн гэж үзвэл нийт сонгууль өгөх хүмүүсийн 62,17 хувь нь саналаа урьдчилан өгчхөөд буй гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгууль бүрд “өрсөлдөөний муж” байдаг. Уг мужуудад ялалт байгуулах нь нэн чухал. Энэ жилийн өрсөлдөөний мужуудад Висконсин, Техас, Мичиган, Жоржиа, Аризона, Хойд Каролина, Нэбраска, Флорида, Охайо, Пеннсилвани орж байна.

Харин албан бус цахим орчин дахь санал хураалтуудад Жо Байден илүүрхэж байгаа юм. 2016 оны сонгуулийн цахим санал хураалтаар Хилари Клинтон ялалт байгуулж байсан ч Дональд Трамп гарсан билээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button