СПОРТ

“Энагура” баг залуучуудын УАШТ-д зургаа дахиа түрүүллээ

Волейболын залуучуудын улсын аварга шалгаруулах “Хобби кап” тэмцээн энэ сарын 2-8-нд болов.

21 багийн 250 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд медаль хүртсэн багууд:

Эрэгтэйчүүд:

1. ОУХМ А.Мөнхбаяр ахлах дасгалжуулагчтай, Б.Мөнхсайхан ахлагчтай Хилийн 0208-р тусгай салбар, “Алтайн Барс” клубийн “Хилчин Алтайн Барс” баг

 2. ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, С.Нямсүх ахлагчтай “Хасу Мегаватт” ХХК “Замчин Хасу Мегастарс” баг

3. Д.Өлзийнхутаг ахлах дасгалжуулагчтай, Б.Төгөлдөр ахлагчтай “Монголросцветмет” ТӨҮГ “Уурхайчин” баг

Эмэгтэй:

1. Жан Жи Хун эзэнтэй, ОУХМ Б.Хэрлэн ахлах дасгалжуулагчтай, С.Булгантамир ахлагчтай “Энагурэ” баг

2. Бригадийн генерал Х.Лхагвасүрэн эзэнтэй, С.Дэлгэрмаа ахлах дасгажлуулагчтай, Б.Баярсайхан туслах дасгалжуулагчтай, Т.Ундармаа ахлагчтай Хилийн цэргийн 0208-р тусгай салбар “Хилчин Хомын Тал” баг

3. Ж.Наранбаатар эзэнтэй, Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Б.Ану ахлагчтай “Хобби-Эйс” баг.

“Энагура” баг залуучуудын УАШТ-д зургаа дахиа түрүүлж байгаа нь энэ. Тэд 2014, 2015, 2017-2020 онд улсын аварга болсон юм.

Шилдгүүд:

Шилдэг хамгаалагч: М.Энхтуул (Хилчин), С.Анх-Эрдэнэ (Уурхайчин)

Шилдэг холбогч: Д.Анужин (Энагурэ), М.Мөнхсайхан (Хилчин Алтайн Барс)

Шилдэг довтлогч: Н.Номин (Хобби-Эйс), С.Нямсүх (Замчин Хасу Мегастарс)

Шилдэг тэгш тоглогч: С.Булгантамир (Энагурэ), Б.Мөнхсайхан (Хилчин Алтайн Барс)

Шилдэг дасгалжуулагч: Б.Хэрлэн (Энагурэ), А.Мөнхбаяр (Хилчин Алтайн Барс)Шилдэг Шүүгч: Г.Ууганчимэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button