УЛС ТӨР

УИХ-ын чуулганы цахим хуралдааныг хялбаршуулсан дэгт шилжүүллээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна.

Чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг батлах юм. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах учиртай. Тиймээс хөл хорио тогтоосон үед гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдон, хуралдаанд оролцож буй нь энэ. 

УИХ-ын чуулганыг хялбаршуулсан дэгээр явуулах санал 87.8 хувиар дэмжигдлээ. Ингэснээр чуулганы хуралдааныг хялбаршуулсан дэгт шилжүүлэв. Хялбаршуулсан дэгээр үргэлжилж буй чуулганыг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан удирдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button